I-66 замд төлбөртэй болно

Хот хоорондын I-66 замдтөлбөртэй эгнээ нэмэх ажлын нээлт өчигдөр өглөө боллоо.
нээлтийн ёслолд Виржиниа мужийн амбан захирагч Terry McAuliffe болон мужийн зам Тээврийн Сайд Aubrey Layne, мөн Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн Тэргүүн Libby Garvey нар оролцов.
нээлт Вашингтон Ли Ахлах сургуулийн ойролцоох I-66 замын дээгүүр гардаг гүүрэн зам дээр болсон юм.
Нийт 60 сая доллараар хэрэгжих энэхүү төсөл албан ёсоор эхэлж байгаа нь энэ бөгөөд i-66 замын 495 замаас Росслин дэхь гарч хүртэл төлбөртэй эгнээ нэмэх тоноглол, самбар тэмдэглэгээ байршуулах ажил хийгдэх ажээ.
Өглөө Вашингтон ДС чиглэлд, харин оройн оргил ачааллын үед Falls Church чиглэлд 2-ос дээш хүнтэй тээврийн хэрэгсэл зорчих хязгаартай тус замаар Төлбөртэй эгнээ нэмэгдсэнээр эдгээр оргил ачааллын үед ганцаараа яваа жолооч нар 5-6 орчим долларын төлбөртэйгээр зорчих боломж олгох юм. Харин 2-с дээш зорчигчтой тээврийн хэрэгсэл замын хураамж төлөхгүй зорчих юм.
Төлбөртэй эгнээний орлогоос хуримтлах хөрөнгийг I-66 замаар байнга зорчдог иргэдэд зориулсан шинэ автобусны шугам нэмэхэд зарцуулах бөгөөд ингэснээр тус замын ачааллыг багасгах бодлого барьж байгаа гэнэ.
Төлбөртэй замын тоноглол, самбар тэмдэглэгээнээс гадна тус төслийн хүрээнд i-66 замын зарим хэсгийг өргөтгөх ажил хийгдэхээр төлөвлөжээ.
Төсөл дараа оны зун дуусч төлбөртэй эгнээ ашиглалтад орох юм.

Be the first to comment

Leave a Reply