Иран хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 400 давжээ.

Иран Иракийн хилийн заагт 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдэгдсдийн тоо 400 хүрч цаашид ч өсч магадгүй байна. Иран улсын үндэсний мэдээллийн Ирна агентлаг амь үрэгдэгсдийн тоо 400, бэртэж гэмтэгсдийн тоо 6700 хүрээд буйг албан ёсоор мэдээлжээ. Газар хөдлөлт Иран улсын баруун хязгаарт орон нутгийн цагаар Ням гарагийн оройн 9:20 минут орчимд болсон бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл Теран, Багдад хотуудад мэдрэгдэж байжээ.

Эрх баригчдын мэдээлж буйгаар авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул цаашид амь үрэгдэгсдийн тоо өсөх хандлагатай байгаа ажээ.Ираны Улаан Загалмай нийгэмлэгээс гаргасан мэдээнд газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсийн 70 000 орчимд хүн нэн яаралтай хүмүүнлэгийн туслалцаа хэрэгцээтэй байгаа юм.

Газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн голомт нь Иран улсын Kermanshah мужийн Sarpol-e Zahab гэх жижиг хот бөгөөд тус хотын 236 хүн одоогоор амь үрэгдсэн нь тогтоогдоод байна.

 

Be the first to comment

Leave a Reply