АНУ-ын хөдөлмөрийн Статискийн Товчооноос зарласан сарын тайланд дурьдсанаар өнгөрөгч 07 дугаар сард АНУ-н эдийн засагт 250 000 шинэ ажлын байр нэмэгдсэн тооцоо гарчээ. Энэ нь шинэ ажлын байрны тоо 2 сар дараалан тогтвортой өсч буй үзүүлэлт бөгөөд эдийн засагчид 180 000 орчим шинэ ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан таамаг гаргаад байсан юм.
Харин ажилгүйдлийн түвшин тогтвортой буюу 4.9 хувьтай байгаа бол хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцогчдын тоо 62,7 хувиас 62.8 хувь болж ялимгүй өсөлттэй гарчээ.
Харин өнгөрөгч 5 дугаар сард шинэ ажлын байрны тоо ойрын хугацаанд гараагүй доогуур буюу 24 000 байсан бол 06 дугаар сард энэ тоо 292 000 хүрч өсч байсан юм.
Шинэ ажлын байр хамгийн ихээр гарч буй салбараар төрийн албад, эрүүл мэнд, санхүү, амралт, зочид буудлын салбарууд багтаж байна. харин уул уурхайн салбарт ажлын байрны тоо багасч байгаа бол бусад салбарт хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлтүүд харьцангуй тогтовортой байгаа ажээ.
дашрамд дурьдахад сар бүрийн эхний долоо хоногт гардаг өмнөх сарын хөдөлмөрийн зах зээлийн статистик дүн эдийн засаг, санхүүгийн салбарт ихээхэн нөлөө үзүүлдэг бөгөөд эдийн засгийн тухайн үеийн байдал болон хэтийн төлөвийг оношлох хэрэгсэл гэж үздэг байна. Үүний нэг тод жишээ нь өнөөдрийн хөрөнгийн биржийн арилжаагаар S&P индекс 2,178.29 хүрсэн нь урьд хожид байгаагүй өндөр өсөлт гэж үзэж байна. Хөрөнгийн биржийн энэ савлагаа мөн өнгөрсөн сарын ажлын байрны статистик гарахад ажиглагдаж байсан билээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.