АНУ-н түүхэнд гараагүй цуст халдлага гарч 50 хүн амь үрэгдлээ




(Шинэчлэгдсэн: 3:13PM) Хууль сахиулах байгууллага сэжигтний зочид буудлын өрөөнөөс 18-20 орчим галт зэвсэг олсон тухай мэдээлж байгаа бөгөөд аллага үйлдэх үед бүрэн автомат буу ашигласан гэж үзэж байна.  Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн богино хугацаанд олон сум буудах тусгай хүчитгэсэн буу, төхөөрөмж ашигласан байж болох таамаг байгаа ажээ. Харин сэжигтний дүүгийн хэвлэлд өгсөн яриагаар тэрээр буу зэсвэгтэй ойр биш байсан тухай өгүүлээд Лас Вегаст мөрийтэй тоглохоор ирдэг байсан тухай өгүүлсэн байна.

(Өмнөх мэдээ) Урьд шөнө Лас Вегас хотод АНУ-н орчим цагийн түүхэнд гараагүй цуст аллага болж, халдлагын улмаас өнөө өглөөний байдлаар 58 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн ямар нэгэн байдлаар бэртэж шархдсаныг албаны эх сурвалж дурьдаж байна.
Өчигдөр (Ням гараг) шөнийн 10 цагийн орчим тус хотод зохион байгуулагдсан “Route 91 Harvest” урлагийн тоглолтын үеэр энэ халдлага гарсан бөгөөд тус үзвэрт цуглаад байсан 22 000 орчим үзэгчид рүү сэжигтэн гал нээснээс ийм эмгэнэлт байдалд хүрээд байгаа юм. Сэжигтнийг 64 настай Stephen Paddock гэгч байсныг цагдаагийн байгууллага зарлаад байгаа бөгөөд тэрээр тус Казино дүүрэгт орших “Mandalay Bay Resort” Зочид буудлын 32 давхарт байрлах өөрийн өрөөнөөс үзэгчид рүү гал нээжээ.

Хэвлэлд мэдээлж буйгаар SWAT баг түүний өрөөний хаалгийг эвдэж орохоос өмнө сэжигтэн өөрийгөө буудаж егүүтгэсэн байж болохоор байна. Зарим хэвлэлд халдлага 5 орчим минут үргэлжилсэн гэх боловч сэжигтэн хүмүүс рүү 15-20 минутын турш буудсан гэж зарим гэрчүүд ярьж байгаа ажээ. Халдлагын улмаас үүссэн эмх замбараагүй байдлын улмаас хүний хөлд дарагдаж амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн тохиолдол байгааг ч орон нутгийн эрх баригчид үгүйсгэхгүй байна.

Хэргийг FBI мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор сэжигтэн халдлагыг ганцаар үйлдсэн бөгөөд түүний цуст аллага үйлдэхэд хүргэсэн санаа сэдэл тодорхой бус байна. Харин энэ хэрэг ISIS болон бусад гадаадын алан хядах бүлэглэлтэй ямар нэгэн сэжмээр холбоогүй гэдгийг FBI албан ёсоор мэдэгдээд байгаа ч ISIS бүлэглэлтэй холбоотой “Amaq” гэх байгууллага аллагын хариуцлагыг хүлээж байгааг мэдэгдээд Stephen Paddock нь ISIS бүлгийн гишүүн гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байна.

Сэжигтэн тус зочид буудалд өнгөрөгч Пүрэв гарагт ирж байрласан гэх бөгөөд түүний өрөөнөөс 10 орчим тооны буу олдоод байгаа гэнэ.

[acadp_listings]

Be the first to comment

Leave a Reply