Лондон хотын төвд 1 хүн алагдаж, 5 хүн шархадсан хэрэг гарлаа

Сомали гаралтай Норвегийн иргэн өчигдөр Лондон хотын төвийн жуулчдын ихээр цугладаг Russell Square-д халдлага үйлдэж, 1 хүний амь егүүтгэсэн хэрэг гарлаа. Амь үрэгдсэн хүн нь АНУ-н иргэн эмэгтэй хүн байсан гэх бөгөөд түүнээс гадна 5 хүн бэртэж гэмтээд байна.
Лондон хот харуул хамгаалалтаа чангатгаж, нэмэлт цэрэг цагдаагийн хүч гаргаад байна. Урьдчилсан таамгаар гэмт этгээд сэтгэцийн өвчтэй байж болох тухай хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм. Тус хотын цагдаагийнгазрын комиссер Mark Rowley-ийн мэдэгдсэнээр одоогоор ямар нэгэн алан хядах сэдэл байсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.
Сэжигтэн 19 настай хүн байх бөгөөд 2002 онд Норвегийг орхиж Англид ирсэн нэгэн байна.
Харин түүний гарт амь үрэгдсэн Америкийн иргэн 60 эргэм насны хүн байсан гэхээс өөр нарийн мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply