Lyft жолооч нар Uber-н жолооч нараас илүү орлоготой

Сүүлийн жилүүдэд олон зуун мянган Америкчууд өдөр ирэх тусам хүчээ авч буй смарт такси Uber, Lyft компаниудад хувиараа хөдөлмөр эрхлэгч нэрийн дор ажиллаж байгаа. Харин энэ долоо хоногт гарсан шинэхэн судалгаагаар ягаан сахал бүхий эмблемээр танигддаг Lyft компани жолооч нарын дунд илүү нэр хүндтэй байгаа нь тогтоогджээ.
Тус компанид ажилладаг жолооч нарын 75-с дээш хувь нь олж буй орлого, ажилдаа сэтгэл хангалуун байгаа гэсэн бол судалгаанд хамрагдсан Uber компанийн жолооч нарын тэн хагасаас бага нь сэтгэл хангалуун байгааг судалгаа харуулж байна. Өөрөөр хэлбэл Uber-н эн хүрэхгүй жижиг компани Lyft-н жолооч нар илүү орлоготой байгаа гэнэ. Судалгаагаар Lyft-н жолооч нарын дундаж орлого цагийн $17.50 байгаа бол Uber-н жолооч нар цагт дунджаар $15.68 дундаж орлого олж байгаа юм. Үүний сацуу Lyft компани зорчигчиддоо жолооч нарт гарын мөнгө өгөхийг сануулдаг нь жолооч нар талархдаг байна.
Дээрхр судалгаанд нийт 1150 жолооч хамрагдсан нь энэ төрөлдөө урьд хожид байгаагүй томоохон судалгаанд тооцогдож байна.
Смарт таксин үйлчилгээ сүүлийн үед ихээхэн түгээмэл болж, уламжлалт таксинаас өртөг хямд гэдгээр иргэдийн талархлыг хүлээж байгаа ч жолооч нарын орлого нэн багасч байгааг судалгаа харуулжээ.
Эдгээр компаний үйлчилгээний үнэ буурахын зэрэгцээ компаниудын үнэлгээ өсч байгаа үүний өртгийг жолооч нар үүрч байгаа юм. Тэд амьжиргаанд хүрэхүйц орлого олохын тулд илүү олон цагаар ажиллах шаардлагатай тулгарч байгаа ажээ. Зарим жолооч нар McDonald юм уу Burger King гэх мэт газруудад ажиллах хэмжээний орлого олж чадахгүй байгаа талаар гомдоллосон байна.
Эдгээр жолооч нар компаний ажилчин бус харин хувиар хөдөлмөр эрхлэгч гэсэн статустай бөгөөд тэдний олох орлого хэдэн цаг ажиллах, өдөрт хэдэн удаа хүнд үйлчлэхээс шууд хамаардаг. Ихэнх жолооч нар ажлын цаг уян хатан байдаг нь давуу тал гэжээ.
Дашрамд дурьдахад Uber компани жолооч нарт олох орлогыг хэт өндөр сурталчилж, улмаар өндөр өртөгтэй түрээсийн машин тэдэнд авахад ятгасан буруугаа хүлээж Холбооны хууль сахиулах байгууллагуудтай 20 сая долларын нөхөн олговор олгох тохиролцоонд хүрээд байгаа билээ. Тохиролцоо ёсоор Uber компани энэхүү бодит бус сурталчилгаанд хууртаж хохирсон жолооч нарт нөхөн олговор олгохоор тохироод байна.Тус компанийн сурталчилгааны вэбсайтад зарим хотын жолооч нар жилд 90 хүртэл мянган долларын орлого олно гэж сурталчилж байсан юм.

Be the first to comment

Leave a Reply