Lyft компанийн үйлчилгээ 3 дахин өсчээ

Смарт утсанд суурилсан хүн тээврийн салбарт Uber компанитэй өрсөлдөгч Lyft компанийн үйл ажиллагааны цар хүрээ өнгөрсөн онттой харьцуулахад огцом өсчээ.
Өнөөдөр тус компаниас хийсэн тайланд тус компани 2016 онд АНУ-н зах зээлд нийт 162.6 сая хүнд үйлчилсэн дүн гарсан нь 2015 оноос 3 дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм. Тус компани 2015 онд 53.3 сая, 2014 онд 18.1 сая, харин 2013 онд дөнгөж 2.7 сая хүнд үйлчилсэн байна.
Энэ хэдийгээр тус компаний хувьд огцом өсөлт боловч гол өрсөлдөгч Uber компаниас хол хоцорсон хэвээр байгаа ажээ. Өнгөрөгч 12 сард Uber компани АНУ-н зах зээлд 78 сая хүнд үйлчилсэн бол Lyft дөнгөж 18.7 сая хүнд үйлчилсэн дүн гарч байна. Өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр Uber компани Lyft компаниас 4 дахин томд тооцогдож байгаа юм.
Үүний сацуу Uber компани АНУ-с гадна дэлхийн томоохон хотуудад өдөрт үйл ажиллагаа явуулдаг тул тус компанийн дэлхий нийт хотуудад үзүүлсэн үйлчилгээний тоо Lyft компаний бүтэн жилийн үзүүлэлтээс давж гардаг ажээ.
Зах зээлд эзлэх байр сууриа бататгах, ахиулахын тулд Lyft компани хөрөнгө орчуулагчдийн дэмжлэг олохын тулд идэхтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн том General Motors компаниас 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт олсон явдал юм. Түүнчлэн Lyft компани жолооч болон үйлчлүүлэгчдийг татахын тулд тэдэнд багаггүй хэмжээний урамшуулал татаас олгодог бөгөөд одоогоор тус компанийн ашиг алдагдлын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Зарим эх сурвалжид өнгөрсөн жил Lyft компанийг борлуулах оролдлого ч хийсэн байж болох тухай мэдээлсэн байна.

Be the first to comment

Leave a Reply