Росслинд “McDonalds” буцаж ирлээ

Шинэ салбар энэ хавар ашиглалтад орно

Арлингтон хотын Росслин дүүрэгт ашиглалтад орж буй “Central Place” барилгын нэг давхарт “McDonalds” нээгдэхээр бэлтгэл базааж байна. Тус түргэн хоолны рестораны гадна хаяг тэмдгийг өнөөдөр өглөө суурилуулсан бол рестораны дотор засал тохижолт, гадна зам талбайн ажил бараг дуусчээ.

Энэхүү шинэ барилгын суурин дээр буюу “1823 N. Moore Street” хаягт ажиллаж байсан “McDonalds” 2014 онд хаагдаж байсан ч ийнхүү дахин шинээр үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.
Тус компанийн албан мэдээнд шинэ салбар энэ хавар хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн ч тодорхой өдөр зарлаагүй байна. Дашрамд дурьдахад “McDonalds”-н энэ шинэ салбар “1800 N. Moore Street” гэсэн хаягтай байх юм.

Be the first to comment

Leave a Reply