Мэрилэнд мужийн Howard County “Sanctuary” хот болох уу

Өчигдөр буюу Даваа гарагт Мэрилэнд мужийн Howard County-н Удирдах Зөвлөлийн хурал тус хотыг “Sanctuary” буюу хууль бус цагаачдад ээлтэй бүс болгох саналыг дэмжсэн тогтоолыг баталжээ. Иргэдээс цагаачлалийн статусыг асуухгүй, улмаар тэднийг цагаачлалын статусаас хамаарч саатуулахгүй байх дээрх тогтоол хэдийгээр амжилттай батлагдсан ч Хотын захирагч Allan Kittleman тухайн тогтоолд хориг тавина гэдгээ мэдэгдээд байсан юм. Тиймээс дээрх журам хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.Хотын захирагчийн мэдэгдэлд хотын оршин суугчдын аюулгүй байдал, тохь тухтай амьдралыг хангах үүднээс дээрх шийдвэрийг дэмжихгүй гээд мөн холбооны засгийн газрын санхүүжилттэй олон төсөл хөтөлбөр зогсох эрсдлээс эмээж буйгаа ч нуугаагүй байна.
Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч Трамп холбооны цагаачлалын хуулийг биелүүлдэггүй эдгээр “Sanctuary” хотуудад үзүүлдэг холбооны санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авах зарлиг гаргаад байгаа билээ.
Улмаар өчигдөр Сенатаас баталсан хуулиар хууль бус цагаачийн үйлдсэн гэмт хэргийн хохирогчид холбооны цагаачлалын хуулийн хэрэгжилтийг хангаагүй гэдэг үндэслэлээр “Sanctuary” хотуудыг шүүхэд өгч болох эрх зүйн боломжийг нээгээд байна.

Be the first to comment

Leave a Reply