Вашингтон ДС-г Арлингтон хоттой холбодог “Memorial Bridge”-д томоохон засварын ажил хийх шаардлагатай болж, улмаар засварын хөрөнгийн засвар хийгдэх хүртэл тус гүүрээр зорчих хөдөлгөөнд жингийн хязгаарлалд тавиад байгаа юм. Гүүрний засварт нийт 250 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэ хөрөнгийг гаргаж, гүүрийн засварын ажлыг гүйцэтгээгүй нөхцөлд 2021 онд тус гүүрийг хаах тухай яригдаж байгаа ажээ.
Одоогоор гүүрээр 10 тонноос дээш жинтэй автомашиныг хориглоод байгаа бөгөөд National Park Service”-ээс тус гүүрээр хөдөлгөөнд оролцож буй автомашинуудад байнгын хяналт тавьж, хязгаарлалтыг зөрчсөн жолооч нарт анхааруулга өгч байсан. Харин одооноос жингийн хязгаарлалт зөрчсөн жолооч нарт торгууль ногдуулж эхэлсэн бөгөөд торгууль авсан нөхцөлд жолооны онооноос хасагдана гэдгийг анхааруулж байна.
2010 оноос хойш тус гүүрийн үйл ажиллагааг хаахгүйн тулд түр засварын ажил хийсээр байгаа юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.