“Memorial Day” өдрийн эргэн тойронд юу болох вэ

HAPPY MEMORIAL DAY!

Жил бүрийн 5 сарын 30-ны нэр нь тодроогүй цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон Холбооны улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг “Memorial Day” гэж нэрийддэг билээ.

Уламжлалын дагуу Вашингтон ДС хот орчимд “Memorial Day” өдөрт зориулж хэд хэдэн чухал цуврал арга хэмжээ, парад болдог бөгөөд эдгээр арга хэмжээтэй холбогдож томоохон зам талбайнууд хаагддаг. Маргааш 05 сарын 28-ны Ням гараг, 05 сарын 29-ны Даваа гарагт болох томоохон үйл явдлууд, зам талбайн хязгаарлалтуудыг товч дурьдвал:

30 дахь удаагийн Rolling Thunder “Ride for Freedom”

Хэзээ: 05 сарын 28-ны Ням гараг
Хаана: Мотоциклчдийн цуваа “Pentagon”-с эхэлж “Lincoln Memorial”-ийн ойролцоох “Franklin D. Roosevelt” цэцэрлэгт хүрээлэнд ирнэ.
Мотоциклчид Herndon-хотоос “Pentagon” -д ирэх юм.

ДС-д өглөө 10:30-с үдээс хойш 3 цаг хүртэл дараах замуудыг хаана:

  • Constitution Avenue NW from 23rd to 3rd streets NW
  • 3rd Street SW from Constitution Avenue NW to Independence Avenue SW
  • Independence Avenue SW from 3rd Street SW to West Potomac Park SW
  • 14th Street Bridge northbound — traffic will be diverted onto eastbound I-395(SE/SW Freeway)
  • 12th Street Tunnel northbound
  • 9th Street Tunnel southbound

Арлингтон хотын нутаг дэвсгэрт хаагдах зам:

  • Washington Boulevard (Route 27)-ийг 395-р замаас “Memorial Bridge” хүртэл

“Memorial Day”-д зориулсан ёслолын концерт

Хэзээ: 05 сарын 28-ны Ням гарагт оройн 8 цагт. ҮЗэгчид 5 цагаас эхлэн орж болно. (Концертын бэлтгэл өнөөдөр оройн 8 цагаас болох бөгөөд олон нийтэд нээлттэй байх юм)
Хаана: U.S. Capitol-ийн West Lawn

Үзэгчдийг дараах 2 хэсэгт шалгаж оруулна:

  • Хойд талаас/Senate талд: 3rd Street NW and Pennsylvania Avenue NW
  • Өмнө талааас /House талд: 3rd Street SW and Maryland Avenue SW

Цэргийн бунханд цэцэг өргөх ёслол

Хэзээ: 05 сарын 29-ны Даваа гарагт 11:00 цаг
Хаана: Арлингтоны цэргийн бунхан, ёслолын талбай
Арга хэмжээ олон нийтэд нээлттэй, түрүүлж ирсэн хүмүүс суудалд суух боломжтой байдаг.

“Memorial Day” зориулсан парад

Хэзээ: 05 сарын 29-ны Даваа, үдээс хойш 2:00 цагт
Хаана: Constitution Avenue-д 7th Street NW -с 17th Street NW-ийн хооронд
Парадад урлагийн хамтлагууд, 1000 орчим цэргийн албан хаагчид оролцоно.
Тухайн өдрийн өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл 7th Street-ийг “Independence Avenue SW”-с “Pennsylvania Avenue NW” хүртэл, харин үдээс хойш 2 цагаас 5 цагийн хооронд
“Constitution Avenue”-г 6th street-с “23rd streets NW”-н хооронд тус тус хаана гэжээ.

Be the first to comment

Leave a Reply