Санктпетербург хотын метронд дэлбэрэлт боллоо

Өнөөдөр ОХУ-ын Санктпетербург хотын метроны буудалд дэлбэрэлт болж наад зах нь 14 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн бэртэж гэмтсэн тухай тус услын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Халдлага болсон тус хотын метроны буудлын ойр орчмын буудлуудыг бүрэн хаагаад байгаа ажээ. ОХУ-н терроризмтой тэмцэх албан хэргийг мөрдөн байцаах ажил эхлүүлж энэ дэлбэрэлт ямар нэгэн алан хядах бүлэглэлтэй холбоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

Тус хотод ОХУ-н Ерөнхийлөгч Владимар Путин ажлын айлчлал хийж явсан бөгөөд  Ерөнхийлөгч Путин амь үрэгдэж хохирсон хүмүүсийн ар гэрт албан ёсоор эмгэнэл илэрхийлж мэдэгдэл хийгээд байна. Ерөнхийлөгч Путин тухайн өдөр Беларусын ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийхээр төлөвлөөд байжээ.

Be the first to comment

Leave a Reply