“MGM National Harbor Resort” нээлтээ хийнэ

Мэрилэнд мужийн Prince George’s County-н нутар дэвсгэрт баригдсан MGM National Harbor Зочид Буудал Казино өнөөдөр буюу 12 сарын 08-нд нээлтээ хийх гэж байна.
Бидний мэдэх “National Harbor” дүүрэгт баригдсан 24 давхар тус цогцолборт зочид буудал, казиногоос гадна ресторан, 3000 хүний суудалтай театр, жижиглэн худалдааны хэсгүүд үйл ажиллагаа явуулах юм.
Тус цогцолборт нийт 8 давхар авто зогсоол 5000 орчим автомашин хүлээн авах багтаамжтай ажээ.
Өнөөдөр орой болох нээлтийн үйл ажиллагааны үеэр National Harbor орчмын замууд онцгой ачаалалтай байхыг урьдчилан анхааруулжээ.

 

Be the first to comment

Leave a Reply