Хотын дунд сургуулиудын бүсчлэлийг өөрчлөх төсөл батлагдлаа

School Board Approves Middle School Boundary Adjustments

Арлингтон Хотын ЕБС-иудын Удирдах Зөвлөлийн 2017 оны 12 сарын 14-ны хурлаар хотын дунд сургуулиудын харьяаллын бүсчлэлийг шинэчлэн баталжээ. Арлингтон хотод Kenmore, Swanson, Williamsburg дунд сургуулиудаас гадна 2019-2020 оны хичээлийн жилд Stratford дунд сургууль ашиглалтад орох тул одоогийн дунд сургуулийн бүсчлэлийг шинэчлэх шаардлага үүсээд байсан юм.

Энэ өөрчлөлтөд 2019-2020 оны хичээлийн жилд 6-р ангид элсэн орох сурагчид хамаарах бөгөөд дахин бүсчлэлд хамрагдах сурагчдын ар гэрт 2018 оны 02 сард мэдээлэх захиа явуулах ажээ. Дахин бүсчлэлд нийт 1545 сурагч хамрагдах тооцоо гарчээ.

Дашрамд дурьдахад Арлингтон хотын ЕБС-иудын сурагчдын тоо жил ирэх тусам байнга хурдацтай өсч байдаг бөгөөд хотын зүгээс сурагчдын өсөлтийг зохицуулахад багаггүй хүч хөрөнгө зарцуулж байгаа билээ. Эдгээр дорвитой алхмуудын нэг нь хуучин Монгол сургууль үйл ажиллагаа явуулж байсан газарт шинэ сургууль барих, улмаар одоогийн Stratford хөтөлбөрийг шинэ барилгад нүүлгэж,  Stratford хөтөлбөрийг барилгад шинээр дунд сургууль нээх зохицуулалт юм. Шинэ ‘Stratford’ дунд сургуулийг 2019 оны 09 сард нээгдэхээр төлөвлөж байна.

 

Be the first to comment

Leave a Reply