Montessori/ VPI Өргөдлийн маягт нээгдлээ

2019-2020 оны хичээлийн жилд 3-4 нас хүрэх хүүхдүүдийн сургуулиас өмнөх насны Montessori/ VPI ангиудын сугалаанд оролцох хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр 2019 оны 02 сарын 01-нд нээгдлээ. Өргөдлийн маягт 2019 оны 04 сарын 15 хүртэл нээлттэй байна.

2019 оны 09 сарын 30-с өмнө 3 нас хүрэх хүүхдүүд Montessori, харин 4 нас хүрч буй хүүхдүүд VPI ангиудын сугалаанд оролцох боломжтой юм.

Өргөдлийн маягтыг онлайнаар ЭНД дарж бөглөнө.

Montessori ангийн сугалаанд оролцож байгаа бол онлайн бүртгэлд төрсний гэрчилгээ, байрны гэрээний хуулбар, эцэг/ эхийн биеийн байцаалт (DL or Passport)-ыг оруулах бөгөөд хэрэв VPI ангид өргөдөл гаргаж байгаа бол хүүхдийн төрсний гэрчилгээ, байрны гэрээ, орлого тодорхойлох баримт (Paystub, 2017 Tax, Employer letter)-ыг 2110 Washington Blvd, Arlington VA 22204 хаягт байрлах Welcome Center-т
эцэг эх өөрийн биеийн байцаалтын хамт ирж өгнө.

Онлайн өргөдөл бөглөхөд тусламж хэрэгтэй бол мөн дээрх хаягаар ирж туслалцаа авах боломжтой.

Холбоо барих утас: 703-228-8000

Be the first to comment

Leave a Reply