(ROCKVILLE, Md)- Мэрилэнд мужийн Montgomery County-ийн Удирдах Зөвлөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 15$ болгох хуулийг баталжээ. 2024 оноос бүрэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх Хуулийн хэрэгжилт аж ахуйн нэгжийн хэмжээнээс хамаарч үе шаттай хэрэгжихээр байна.
тухайлбал тус хуульд зааснаар 51-с дээш ажилтантай томоохон аж ахуйн нэгжүүд 2021 оны 07 сарын 01-с өмнө, 11-50 ажилтантай дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд 2023 оны 07 сарын 01-с өмнө, харин 11-с цөөн ажилтантай жижиг аж ахуйн нэгжүүд 2024 оны 07 сарын 01-с өмнө тус тус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 15$ хүргэх үүрэг хүлээж байна.
Харин 19-с доош насны насанд хүрээгүй, эсвэл хагас цагаар ажиллаж буй ажилтныг аж ахуйн нэгжийн ажилтны тоонд оруулахгүй байхаар заажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.