Өнөөдөр АНУ даяар ахлах сургуулиудын сурагчид галт зэвсгийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал, цуглаан зохион байгууллаа.
Өнгөрсөн сард Флорида мужид болсон цуст аллагаас хойш хоёр дахь удаагаа зохион байгуулж буй ‘National School Walkout’ тайван тэмцэлд Арлингтон хотын ахлах сургуулиудын сурагчид мөн оролцжээ.
Тайван жагсаалд хотын ‘Washington-Lee’, ‘Yorktown’, ‘Wakefield’, ‘Langston’, ‘H-B Woodlawn’ зэрэг сургуулиад оролцсоноос ‘Washington-Lee’ ахлах сургууль хамгийн идэвхтэй оролцож, тус сургуулийн хэдэн зуугаар тоологдох сурагчид сургуулийн хөл бөмбөгийн талбайд цугларчээ.
Сурагчдын тайван цуглаанд тус сургуулийн өмнөх төгсөгчид, болон цөөн тооны эцэг эхчүүд оролцсон бол сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн сургуулиудад ажилласан байна.
Хотын Боловсрол хариуцсан Захирал Patrick Murphy өнгөрсөн сард мэдэгдэл гаргаж өнөөдрийн тайван цуглаанд сурагчид оролцсон нөхцөлд тухайн сурагчдад чөлөө (excused absence) олгох тухай мэдэгдсэн юм.
Энэ хооронд Цагаан ордны дэргэд ‘Lafayette Park’ -д хэдэн зуун сурагчид жагсаж, улмаар тайван жагсаал Capitol Hill хүртэл үргэлжилсэн байна. Өнөөдрийн жагсаалд Вашингтон ДС хот орчмын 28 сургуулийн 3000 орчим сурагчид оролцсон гэсэн судалгаа гарчээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.