Шинэ бага сургууль барих төсөл батлагдлаа

Шинэ бага сургууль 2019 оны 9 сард ашиглалтад орно

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн 04 сарын 22-ны Бямба гарагийн хуралдаанаар шинэ бага сургууль барих төслийг 5-0 саналаар баталлаа. 752 хүүхдийн шинэ сургууль одоогийн Thomas Jefferson Дунд сургуулийн автомашины ил зогсоол дээр баригдаж 2019 оны 09 сард ашиглалтад орохоор төлөвлөж байна. Шинэ бага сургууль 125 S. Old Glebe Road. Arlington хаяг дээр баригдах юм.

Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй сурагчдын тоог гүйцэхийн тулд Арлингтон хот олон арга хэрэглэж буйн нэг нь шинэ сургуулиуд төлөвлөж, барих ажил юм. Хэдийгээр барилга барих төсөв, барилгын газрын асуудлыг хотын түвшинд шийдэхэд тэр бүр асуудал гардаггүй ч, шинэ барилга барих орчны оршин суугчид, албан байгууллагууд гэх мэт төлөөллүүдийн дунд санал асуулга явуулж, тэдний саналыг барилга, гадна тохижилтын төлөвлөлтөд тусгахад ихээхэн цаг хугацаа, хөрөнгө зарцуулах шаардлагатай болдог ажээ. Жишээ нь энэхүү шинэ сургууль барих олон нийтийн хэлэлцүүлгийг 2014 оны 9 сард эхлүүлсэн юм.

Дашрамд дурьдахад шинэ бага сургуулийн нэр сонгох судалгаа, санал ассуулгын ажил ид үргэлжилж байгаа ажээ.

Be the first to comment

Leave a Reply