Пүрэв гарагаас эхлэн АНУ-д ирж буй гадаад нислэгүүдэд шинэ журам үйлчилж эхэлнэ

АНУ-г чиглэсэн олон улсын нислэгүүдэд тавигдах шинэ чангатгасан журам ирэх Пүрэв гарагаас хэрэгжиж эхлэх гэж байна. АНУ-н Засгийн газар тодорхой улс орнуудаас АНУ-д ирж буй онгоцонд электрон төхөөрөмж, тухайлбал зөөврийн компьютер авч явахыг хориглосон журмыг өнгөрөгч 6 сард хүчингүй болгож, улмаар бүх гадаад нислэгүүдэд хамаарах чангатгасан журам мөрдүүлж эхлэх шийдвэр гаргаад байсан юм.Пүрэв гарагт хэрэгжиж эхлэх шинэ журамд АНУ-д өдөр тутамд ирдэг 2000 орчим гадаадын нислэг, үүний дотор 105 орны 180 орчим агаарын компаниуд хамрагдаж байгаа бол нийт 325 000 зорчигчдод журам нөлөө үзүүлэх тооцоо гарчээ.

Журам батлагдсан өдрөөс эхлэн авиа компаниуд шинэ журмыг дагаж биелүүлэх бэлтгэл ажилд 120 хоногийн хугацаа өгөөд байсан нь ийнхүү Пүрэв гарагаар дуусгавар болж байгаа ажээ.

Авиа компаниуд зорчигчдын дунд тэсэрч дэлбэрэх бодис, төхөөрөмж илрүүлэх арга хэмжээг өргөтгөх, улмаар шаардлагатай үед Checki-in-н үед эсвэл “Gate”-р дээр орох үед зорчигч нараас товч ярилцлага авч болох ажээ. Ийнхүү авиа компаниудын зорчигч бүртгэх ажиллагаанд ихээхэн цаг зарцуулах шаардлага тулгарч буй тул зорчигчид нислэгийн цагаас наад зах нь 3 цагийн өмнө ирэхийг анхааруулж байна.

Харин АНУ-н Тээврийн Аюулгүй Байдлыг хангах Газар (Transportation Security Administration)-с шинэ журмын хүрээнд чухам ямар арга хэмжээнүүд багтаж буй талаар нарийвчилсан мэдээлэл өгөхөөөс татгалзаж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply