Арлингтон хотын Росслин дүүрэг дэхь WJLA (ABC 7) телевизийн барилга дээрх том дэлгэцийг саяхан буулгажээ.
“1000 Wilson Blvd” хаяг дахь тус барилгыг “Monday Properties” компани эзэмшдэг бөгөөд Росслинд “Мэнхэттэн” дүүргийн дүр төрх нэмж байсан тус дэлгэцийг “түр” буулгасан тухай тус компани мэдээлжээ. Өмчийн эзний мэдэгдсэнээр тус дэлгэцийг буулгаж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дэлгэцээр орлуулахаар ярьж байгаа ч энэ ажил хэзээ хийгдэх нь тодорхой бус байна.
WJLA (ABC 7) барилга дээр 12 жил ажилласан том дэлгэц зөвхөн цаг агаарын мэдээ голдуу харуулдаг байсан нь төхөөрөмж шинэ HD технологийг дэмжих хүчин чадалгүй хоцрогдсон байсантай холбоотой гэнэ.
WJLA (ABC7) компани тус дэлгэц дээр сурталчилгаа явуулахаар Арлингтон хотын Удирдах Зөвлөлд санал хүргүүлсэн ч хотын захиргаа татгалзсан хариу өгсөн бөгөөд харин хуучин дэлгэцийг шинэ технологийн дэлгэцээр солих зөвшөөрлийг 2012 онд олгосон байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.