Өчигдөр Нью Иорк хотод гарсан террорист халдлагыг үйлдсэн сэжигтэн нь 2010 онд Узбекстанэ улсаас ногоон картны сугалаагаар ногоон карт хожиж ирсэн байжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Доналт ТРамп жиргээнд мэдэгдээд байгаа ч цагдаагийн байгууллага энэ баримтыг бататгасан мэдээлэл хараахан өгөөгүй байгаа юм.
The terrorist came into our country through what is called the “Diversity Visa Lottery Program,” a Chuck Schumer beauty. I want merit based.
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 1, 2017
Харин 29 настай Sayfullo Saipov нь 2010 хууль ёсоор АНУ-д цагаачилж ирсэн гэсэн мэдээг хотын цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Өнөөдөр өглөө мөн Ерөнхийлөгч Трамп жиргээнд мэдэгдэл хийж цаашид ногоон карт сугалааг хааж, ногоон картны сугалааг кредитэд суурилсан, өрсөлдөөнт цагаачлалын хөтөлбөрөөр солих шаардлагатайг цохон дурьджээ.
We are fighting hard for Merit Based immigration, no more Democrat Lottery Systems. We must get MUCH tougher (and smarter). @foxandfriends
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 1, 2017
АНУ-н цагаачлал, гаалийн албад гаднаас ирж буй цагаач, аялагчдад илүү чанга хяналт шалгалтыг эхлүүлж, АНУ-н виз мэдүүлэгчдэд чанд шаардлага тавьж эхлэх журам гарахыг ажиглагчид үгүйсгэхгүй байна.
Тус террорист халдлагад амь үрэгдэгсдийн дунд Бельги улсын нэг иргэн, мөн Аргентин улсын 5 иргэн байсан бөгөөд тэд төгсөлтийн 30 жилийн ой тэмдэглдэж явжээ.
Сэжигтэн өчигдрийн 2 цагийн орчимд Нью Жерси дэхь Home Depot-с бага оврын ачааны тэрэг (truck) түрээслэн авч, улмаар АНУ-н түүхэнд гарсан хамгийн аймшигт 9/11 халдлага гарсан Олон Улсын Худалдааны Төвийг чиглэж, унадаг дагуйн зам руу орж цуст аллага үйлдсэн юм.
Узбекстаны Ерөнхийлөгч Shavkat Mirziyoyev амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд мөрдөн байцаалтад хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.