Шnнэчлэгдсэн (10:27PM) Өнөөдөр гарсан цуст алллагыг үйлдсэн этгээд нь Sayfullo Habibullaevic Saipov гэгч хүн байсан бөгөөд 2010 онд Узбекстан улсаас АНУ-д цагаачилж ирсэн нэгэн байжээ. Тэрээр Флорида мужийн Тампа, Нью Жерси мужуудад амьдарч байсан тухай эх сурвуулж мэдээлж байна.
Шинэчлэгдсэн: Өнөөдрийн 5:30 минутын байдлаар амь үрэгдсэн хүний тоо 8 болж өсөөд байна. Сэжигтэн 29 настай эрэгтэй хүн байсан гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Болсон хэрэг явдлыг террорист халдлага байсан гэдгийг хотын захирагч Bill de Blasio мэдэгдээд байна. Сэжигтэн машинаас гарч гүйж буй бичлэг цацагдаад байгаа бөгөөд цагдаа нар барих үед буутай харагдсан тул хэвлийн тус газар буудаж баривчилжээ. Сэжигтэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хуучин мэдээ: Өнөөдөр үдээс хойш Нью Иорк хотын Мэнхэтэн дүүрэгт бага оврын ачааны тэрэг хүмүүс рүү дайрч наад зах нь 6 хүний амь үрэгдсэн ноцтой хэрэг гарлаа.
Одоогоор хэргийг мөрдөн шалгаж эхэлж байгаа тул аллагын сэдэл хараахан тодроогүй ч зарим хэвлэлд дурьдсанаар ачааны тэрэгний жолооч дугуйны зам руу орж хүмүүсийг дайрч хөнөөхөөс гадна мөн галт зэвсэг ашигласан байж болзошгүй байна. Энэ талаар хүчний байгууллагууд хараахан бататгасан мэдэгдэл хийгээгүй бөгөөд хэргийг үйлдсэн сэжигтнийг саатуулаад байгаа бололтой.
Албан эх сурвалжид дурьдсанаар 6 хүн амь үрэгдэж, наад зах нь 15 хүн бэртэж гэмтээд байна. Улмаар ачааны тэрэг “Stuyvesant” Ахлах сургуулийн автобустай мөргөлдөж зогсчээ. Автобусанд сууж явсан хүүхдийн яриагаар сэжигтэн машинаас буудаж байсан гэжээ. Сэжигтэн ачааны тэргийг “Home Depot”-с түрээслэн ашиглаж байсан бололтой байна.
Хэргийн анхны дуудлага цагдаагийн газарт өнөөдөр үдээс хойш 3 цагийн үед бүртгэгджээ. Цагдаагийн газраас хэвлэлд өгч буй мэдээгээр сэжигтэн хэрэг үйлдэх үедээ ганцаар байсан тул одоогийн байдлаар нэмэлт сэжигтэн хайх эрлийн ажил явагдаагүй байна.
Suspect in fatal New York City attack is “29-year-old male,” according to @NYPDONeill; 8 dead, at least 12 injured https://t.co/fad8qNTMeb pic.twitter.com/J7P46qWVeo
— CBS News (@CBSNews) October 31, 2017
In NYC, looks like another attack by a very sick and deranged person. Law enforcement is following this closely. NOT IN THE U.S.A.!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 31, 2017
Хамгийн багадаа гэж орчуулмаар санагдаж байна. Наад зах нь гэж гэдэг чинь арай өөр үед хэрэглэгдэнэ. Ер нь орчуулга арай л болхи байнаа.