Голд осолдсон нисдэг тэрэгний 5 зорчигч амь үрэгджээ.

Урьд шөнө Нью Иорк хотын ‘East River’ голд осолдсон нисдэг тэргэнд зорчиж явсан 5 хүн амь үрэгдсэн гэдгийг өнөөдөр өглөө албан ёсоор зарлаад байна.

Зураг авах багийн хөлсөлж явсан хувийн нисдэг тэрэг хотын амбан захирагчийн ‘Gracie Mansion’ харшийн ойролцоох голд унасан юм.
Ослын үйл явцыг ойролцоо явсан хүн видеонд буулгаж амжсан бөгөөд улаан өнгийн нисдэг тэрэг усанд унаж, улмаар уруугаа харж живсэн байна. Нисдэг тэрэгний зорчигчдыг цагдаагийн шумбагчид гаргаж авсан ч доошоо харсан нисдэг тэрэг дотор суудлын даруулга, бэхэлгээтэй хүмүүсийг салгаж авахад багагаггүй хугацаа зарцуулсан байна.
Харин нисдэг тэрэгэний нисгэгч ослын дараагаар хөвөгч төхөөрөмжийн хамт усны мандалд гарч ирсэн бөгөөд аврагч завинд гарч чаджээ.
Осол өчигдөр оройн 7 цагийн орчимд болсон бөгөөд нисдэг тэргийг ‘Liberty Helicopters’ компани эзэмшдэг байжээ. Одоогоор нисдэг тэрэгний ослын шалтгаан тодорхой бус, National Transportation Safety Board хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.

 

Be the first to comment

Leave a Reply