Ерөнхийлөгч Обама Хиллари Клинтоныг дэмжихийг уриаллаа

Америк аугаа үндэстэн, хүчирхэг байсан, байгаа байх ч болно. Бидний хүч чадал,аугаа чанар Доналд Трампаас хамааралгүй гэдгийг би баталж чадна…” хэмээн 3 өдөр үргэлжилж буй Ардчилсан Намын Ерөнхий чуулган дээр Ерөнхийлөгч Обама хэлсэн үгэндээ онцлоод Доналд Трампийн хэт гутрангуй суртал ухуулгаас сэрэмжлэхийг уриалав. Ерөнхийлөгч Обама Ерөнхийлөгчийн сонгуульд Арлчилсан намаас нэр дэвших эрхээ албан ёсоор аваад буй Хиллари Клинтоныг дэмжиж “…ард түмэн намайг сонгож өдий хүртэл дэмжсэн шиг Хиллариг мөн дэмжихийг…” уриаллаа.
Дашрамд дурьдахад Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хиллари Клинтон АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй нэр дэвшигч бөгөөд өөрийн хамтрагч буюу Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Виржиниа мужийг Сенатад төлөөлдөг Сенатор Tim Kaine -ийг сонгоод байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply