Харъяаллын бус Middle School-д шилжин суралцах өргөдлийн маягт нээгдлээ

Арлингтон хотын ЕБС 11 сарын 5-с эхлэн 2019-2020 оны хичээлийн жилд өөрийн харъяаллын бус дунд сургууль (Middle School)-иудад шилжин суралцах сугалааны өргөдөл авч эхэллээ.

Энэ жил дунд сургуулийн 6-7-р ангид суралцаж буй, мөн 2019-2020 оны хичээлийн жилд 6-р ангид элсэн орох сурагчид өөрийн харъяаллын бус дунд сургуульд-(neighborhood transfer)*, (secondary option schools/programs**) шилжин суралцах өргөдлийн маягтыг 2019 оны 01 сарын 18 хүртэл зөвхөн онлайнаар бүртгэж байна.

Secondary option school/program болон харъяаллын бус сургуульд шилжин суралцах “Secondary School Options and Transfers Application” өргөдлийн маягтад ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

Өргөдөл авах, шалгаруулах явц:

  • 2019 оны 01 сарын 10: Дунд сургуулиудад харъяаллын бус хүүхэд шилжүүлж авах боломжит орон тоог зарлана.
  • 2019 оны 01 сарын 18: Өргөдлийн маягт хаагдана.
  • 2019 оны 01 сарын 29: Дунд сургууль шилжин суралцах өргөдөл ирүүлсэн сурагчдын сугалааг APS Welcome Center-т явуулна. (2110 Washington Blvd.)
  • 2019 оны 02 сарын 05: сугалаагаагаар шалгарсан болон хүлээлгийн жагсаалтад орсон сурагчдад үр дүнг мэдээлнэ.
  • 2019 оны 02 сарын 22: Сугалаанд шалгарч дунд сургууль шилжин суралцах санал авсан сурагчид орон тоогоо бататгах сүүлчийн өдөр.

Энэ талаар дэлгэрэнгүй асуултыг APS Welcome Center-ийн 703-228-8000 тоот утсаар болон schooloptions@apsva.us имэйл хаягаар тодруулна уу.

Тайлбар:

* Өөрийн харъяаллын бүсээс гадна буй Арлингтон хотын бусад энгийн дунд сургуулиудад шилжих
**  Хотын хэмжээнд үйлчилдэг, тусгай хөтөлбөр бүхий дунд сургуулиудад: Англи-Испани рэлний хосолсон сургалттай, Montessori хөтөлбөр Gunston Middle; H-B Woodlawn Хөтөлбөр сургууль зэрэг болно.

Be the first to comment

Leave a Reply