Умард Солонгосоос суллагдсан залуу нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын шоронгоос суллагдаж эх нутагт нь авчирсан Виржиниа Их СУргууль (University of Virginia )-ийн оюутан Otto Frederick Warmbier өнөөдөр 22 насандаа нас баржээ.АНУ-н иргэн коллежийн оюутан шоронд олсон тархины гэмтлийн улмаас нас барсан тухай түүний гэр бүл өнөөдөр мэдэгдээд байна.
Умард Солонгост жуулчилж яваад баригдаж, улмаар сурталчилгааны зурагт хуудас хулгайлсан хэргээр шийтгэгдэж 15 жилийн ялыг хөдөлмөрийн колонид эдлэх ял сонсоод байсан оюутныг 17 сарын дараа эх нутагт нь авч ирэх үед тархины хүнд гэмтэлтэй, ухаангүй байсан юм. Хатуу дэглэмжтэй шоронд хүнд хэцүү залхаалт, эрүү шүүлтэд өртсөний улмаас амь үрэгдсэн гэдгийг гэр бүлийн мэдэгдэлд дурьджээ.
Залуу оюутан түүнд ял оноосон шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн уйлж буй бичлэг тухайн үед олны анхаарлын төвд орж байсан юм.Оюутан залууг үхэлд хүргэх болсон тархины гэмтлийн учир шатгаан одоог хүртэл учир битүүлэг байгаа билээ.
Өрнөж буй хэрэг явдлын улмаас АНУ-н Засгийн газраас АНУ-н иргэдийг Умард Солонгост аялахыг хориглоод байна.

Be the first to comment

Leave a Reply