“Харласан” иргэд хууль бус цагаачдын дунд давамгайлж байна

АНУ-д визийн хугацаа хэтрүүлсэн 4.5 сая хүн байна

АНУ-н Дотоод Хэргийн Яам (Department of Homeland Security) – наас саявтар олон нийтэд ил зарласан тайланд дурьдсанаар цагаачлалын бус визээр орж ирж “харласан” иргэд АНУ-н хууль бус цагаачдын дунд ихээхэн жин дарж буйг онцолжээ. Тус газрын тайланд дурьдсанаар зөвхөн 2015 онд 500, 000 орчим хүн визийн хугацаа хэтрүүлэн АНУ-д үлдсэн гэсэн тооцоо гарчээ. Харин АНУ-д түр визээр нэвтэрсэн иргэдийг мөрдөх, тэд визийн хугацаандаа хилээр гарч буй эсэхийг тооцох одоогийн тогтолцоо доголдолтойн улмаас дээрх тоо багцаа тоо гэдгийг тус газар хүлээн зөвшөөрч байгаа юм.

Тус тайланд дурьдсанаар 2014 онд АНУ-д цагааачлалын бус визэр орж ирсэн гадаад иргэдийн 3/2 нь визийн хугацаа хэтрүүлэн оршин сууж буй тооцоо гарсан байна. Түр визээр ирсэн иргэд визийн хугацаа хэтрүүлэн оршин суух үзэгдэл 1995-2000 он хүртэл байнга өсөх хандлагатай байсан бол энэ тоо 2004 он хүртэл харьцангуй тогтвортой түвшинд байсан ч 2005-2010 он хүртэл энэ тоо огцом өсчээ. Визийн хугацаа хэтрүүлэн оршин суух үзэгдэл 2010 онд ирсэн гадаадын иргэдийн 61 хувьд хүрсэн бол энэ тоо 2014 онд 66 хувьд хүрээд байгаа гэнэ.

Эдгээр тооцоог Нью Иоркод үйл ажиллагаа явуулдаг “Center for Migration Studies” (CMS) байгууллагаас 2014 онд гадаадаас ирсэн аялагчдын дунд явуулсан судалгаа болон тус яамнаас 2015 онд ирсэн гадаад иргэдийн дунд явуулсан судалгаануудад түшиглэсэн байна. Дээрх байгууллагуудын судалгааны дүн визийн хугацаа хэтрүүлсэн буюу “харласан” иргэдийн тоо 4.5 сая байдаг буюу нийт бичиг баримтгүй хууль бус гэгдэх цагаачдийн 42 орчим хувийг эзэлж байгаа дүн гарчээ.

Бичиг баримтгүй иргэдийн дийлэнх хувийг Мексикийн иргэд эзэлдэг бол “харласан” иргэдийн дунд ч Мексикчүүд тэргүүлжээ. 2014 онд тус улсаас түр визээр ирсэн иргэдийн 3/1 нь “харлаж” үлдсэн тооцоо гарчээ. Харин “харласан” иргэд хамгийн олноор оршин суудаг мужаар Калифорниа (890,000) шалгарсан бол Нью Иорк (520,000), Техас (475,000), Флорида (435,000) мужууд удаалсан байна.

Ийнхүү АНУ-н хилийг хууль ёсоор нэвтэрч орж ирсэн ч цагаачлалын хууль зөрчиж “харласан” иргэд бичиг барримтгүй хууль бус гэх тодотголтой хүн амын дунд томооохон жинг дарах болж, энэ хандлага жил ирэх тусам өсч буй хандлага ажиглагдаж байгаа юм. Үүний эсрэгээр хууль бусаар хил зөрчигчдийн тоо 2000 онд 400,000 хүрч байсан бол 2013 оны байдлаар 140,000 хүртэл буурсан байна. Түүнчлэн өнгөрөгч 3-р сард Мексикийн талаас 12,192 хил зөрчигч орж ирсэн баригдсан нь сүүлийн 17 жилд байгаагүй бага тоо гэнэ.

Энэ тайлан гарсан нь хууль бус цагаачид зөвхөн хилээр гүйж орж ирдэггүй, чухамдаа одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй цагаачлалын хууль журмын дагуу орж ирсэн байгаа нь Трампийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй хилийн хана хэрэм үнэхээр ашиг тусаа өгөх эсэхэд олны анхаарлыг татах нөхцөл үүсч болох юм. Трампийн засаг захиргаа АНУ-Мексик дагуух хилийн 2000 миль орчим зурваст хана барих ажил эхлүүлж байгаа бөгөөд үүнд 8 – 20 орчим тэрбум доллар зарцуулах тооцоо бий. Мөн хилийн хамгаалалтын албыг 5000 хүнээр зузаатгах шийд гаргаад байгаа билээ.

Дашрамд дурьдахад цагаачлалын бус, түр визээр АНУ-д нэвтэрсэн иргэд визийн хугацаанд хилээр буцаж гарсан эсэхийг АНУ-н Засгийн газар хянаж чаддаггүй хэмээн Ассошейтэд Пресс онцолжээ. Хэрэв аялагч агаарын болон усан боомтоор буцаж гарсан бол тухайн иргэний мэдээлэл Дотоод Хэргийн Яамны бүртгэлд бичигдэх боловч авто машинтай хил гарсан иргэдийн мэдээллийг бүрэн тооцох боломжгүй байдаг ажэээ.

Be the first to comment

Leave a Reply