Ерөнхийлөгч Трамп 11 сард төлөвлөсөн цэргийн парадыг цуцалжээ

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Трамп 11 сард цэргийн парад хийх шийдвэр гаргаж багагаггүй дуулиан тариад амжсан билээ. АНУ-н орчин цагийн түүхэнд нийслэл Вашингтон ДС хотын төв гудамжинд цэргийн парад хийж байгаагүй бөгөөд энэ шийдвэр нь олныг гайхшралыг төрүүлээд байсан юм.

Харин өнөөдөр өглөө Трамп өөрийн твитер хуудаснаа цэргийн парадыг цуцалсан тухай мэдэгдээд энэ шийдвэрээ парад зохион байгуулах өндөр зардалтай холбон тайлбарлажээ.
Өчигдөр Пентагоноос гаргасан мэдээлэлд цэргийн парад зохион байгуулах ажлыг 2019 он хүртэл хойшлуулсан тухай мэдээлээд байсан юм. Мэдээллийн Ассошиетэд Пресс агентлагийн олж мэдсэнээр цэргийн парад зохион байгуулах зардал 92 сая долларт хүрсэн нь анхны тооцсон зардлаас даруй 3 дахин нэмэгдсэн байжээ. Цагаан Ордноос Конгрест хүргүүлсэн парадын төсвийг 10-30 сая доллар байхаар тооцсон юм.
Ерөнхийлөгч Трамп цэргийн парад цуцлагдсан болсон шалтгааныг орон нутгийн (Вашингтон ДС хотын) удирдлагыг буруутгаад үндэслэлгүй хэт өндөр зардал нэхсэн тул цуцлахаас аргагаггүйд хүрсэн тухай дурьджээ.
Улмаар Ерөнхийлөгч Трамп “Andrew Air Force” дэхь цэргийн баазад том парад зохион байгуулж буй, үүний дараа өөрөө Парист цэргийн парад “үзэх” болсон тухай дурьджээ. Одоогоор Францын тал Ерөнхийлөгч Трампийг албан ёсоор урьсан эсэх нь тодорхой бус байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply