Журам зөрчсөн явган зорчигчдыг торгоно

Хотын цагдаагийн газрын мэдээ

Арлингтон хотын Цагдаагийн газраас хотын явган зорчигч, дугуйтай зорчигчдын замын хөдөлгөөний сахилгыг сайжруулах аян зохиохоор бэлдэж байна.Аяны хүрээнд замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчсөн явган зорчигч, дугуйтай иргэдэд торгууль ногдуулах ажээ.
Эхний ээлжинд ирэх Баасан гарагийн үдээс хойш 3-5 цагийн хооронд “Fairfax Drive” болон “N. Kenmore Street” -замуудын уулзварт хотын цагдаагийн газрын эргүүл замын хөдөлгөөний журам сахиулж дүрэм зөрчигчдөд торгууль ногдуулах юм. Харин 05 сарын 02-ны өдрийн 12 цагаас 02 цагийн хооронд мөн ийм төрлийн эргүүлийг “Columbia Pike” болон “S. Oakland Street”- замуудын уулзварт ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хотын цагдаагийн газрын энэ санаачлага нь явган болоод дугуйтай зорчигчдод замын хөдөлгөөний хууль дүрмийг таниулах, хууль сахиулах өргөн цар хүрээтэй аян Вашингтон ДС хот орчмын хотуудад үргэлжилж байгаатай холбоотой.

Дашрамд дурьдахад Вашингтон ДС хот орчмид жилд гарч буй зам тээврийн осол аваарын 1/4 хувийг явган зорчигч дугуйтай иргэдтэй холбогдож байдаг судалгаа гарчээ. Тиймээс иргэд нийтийн эзэмшлийн зам талбайг зөв зохистой ашиглаж, бие биендээ хүлээцтэй хандаж хөдөлгөөнд оролцож байхыг цагдаагийн газраас иргэдэд уриалж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply