Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр (Мягмар) өглөө АНУ-н Төрийн Нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон (Rex Tillerson) -г үүрэгт ажлаас нь чөлөөлж буйг зарлаад байна.
Африкийн орнуудад айлчлаад буцаж ирсэн төрийн нарийн бичгийн дарга чухам юунаас болж халагдах болсон тухай тайлбар хийгээгүй ч Ерөнхийлөгч сурвалжлагч нартт өгсөн товч ярилцлагадаа Ерөнхийлөгч Рекс Тиллерсонтэй зарим бодлогын асуудлаар, тухайлбал Ираны цөмийн хөтөлбөрийн талаар байр суурь нэгдэж чадаагүй гэсэн тайлбар өгчээ.
Харин ихэнх ажиглагчдийн хувьд энэ өөрчлөлт тийм ч гэнэтийн үзэгдэл биш бөгөөд дээд тушаалын албан тушаалтнуудаас Ерөнхийлөгчтэй хамгийн таагүй харьцаатай байсан Рекс Тиллерсон харин ч энэ албанд ийнхүү удаан тэссэнд гайхаж байгаа юм.
Улмаар АНУ-н Төрийн Нарийн Бичгийн Даргаар одоогийн CIA (Central Intellegence Agency- АНУ-н Тагнуулын Төв Агентлаг)-ийн захирал Mike Pompeo-г томилж буйгаа зарласан бол Mike Pompeo–ийн орыг тус агентлагийн дэд захирал Gina Haspel-н нэрийг дэвшүүлжээ. Хэрэв батлагдвал Gina Haspel тагнуулын даргаар ажиллах анхны эмэгтэй захирал болох ажээ.
Mike Pompeo, Director of the CIA, will become our new Secretary of State. He will do a fantastic job! Thank you to Rex Tillerson for his service! Gina Haspel will become the new Director of the CIA, and the first woman so chosen. Congratulations to all!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 13, 2018
CNN Агентлагийн мэдээлснээр Цагаан ордны тамгын газрын дарга John Kelley Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу Баасан гарагийн үдэш Rex Tillerson-тэй утсаар ярьж, түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх гэж буйг дуулгажээ. Харин учир шалтгаан, цаг хугацааны талаар тодорхой мэдээллийг түүнд өгөөгүй бөгөөд Rex Tillerson ажлаас халагдсан гэдгээ өнөөдөр өглөө жиргээнээс мэдсэн юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.