2019 оны 10 сарын 01-с эхлэн U.S. Route 1 болон State Route 110 замын Арлингтон хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсгийг нэрийг “Richmond Highway” гэж өөрчлөхөөр болж байна.
Арлингтон хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсгийн газрын зургыг харах
2019 оны 05 сарын 15-нд болсон Commonwealth Transportation Board (CTB) -ийн хурлаар Арлингтон хотоос гаргасан нэр өөрчлөх өргөдлийг хэлэлцээд санал нэгтэй дэмжиж баталжээ.
Нэр өөрчлөлт орж буйтай холбогдуулж Route 1 / State Route 110 дагуух бизнесүүд 2019 оны 10 сарын 1-с хойш хаягтаа “Richmond Highway” гэж багтаах, энэ талаар өөрсдийн хэрэглэгч, ажилчид, олон нийтэд мэдээлэх шаардлагатай юм.
Арлингтон хот “Jefferson Davis Highway”-ийн өөрийн нутаг дэвсгэрт хамаарах 2.56 майл хэсгийн нэрийг өөрчлөх ажлыг 2017 оноос эхэлж, улмаар хотын Удирдах зөвлөлийн 2019 оны 04 сарын 25-ны хурлаар дээрх шийдвэрийг эцэслэн гаргаад байсан юм.
Мужийн хуулиар гудамж талбайн нэршил солигдсон нөхцөлд холбогдон гарах зардлыг тухайн хот дүүрэг хариуцдаг тул дээрх замын нэршил солигдох зардалд хотын төсвөөс 17,000 долларыг зарцуулна гэж тооцсон байна.
Дашрамд дурьдахад Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаар арьсны өнгөөр ялгаварлах байдал сэргэж, хэт үндэсэрхэг үзэлтэй цагаан арьстануудын жагсаал хүний аминд хүрсэний дараагаар АНУ даяар Америкийн Иргэний дайны үеийн боол эзэмшигч генералуудтай холбоотой нэршил, хөшөө дурсгалаас татгалзах хөдөлгөөн өрнөсөн бөгөөд Арлингтон хотын хувьд “Jefferson Davis Highway” болон “Washington Lee” ахлах сургуулийн нэрсийг өөрчлөөд байгаа нь энэ билээ.
Энэ оны 07 сарын 01-ээс эхлэн “Washington- Lee” ахлах сургуулийн нэрийг “Washington- Liberty” гэж өөрчлөхөөр болсон юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.