Оросод аллага үйлдсэн амиа золиослогчийн нэрийг зарлав

Аллагын сэжигтэн Киргиз хүн байжээ

Өчигдөр ОХУ-ны Санкт Петербург хотын метронд бөмбөг дэлбэлж 14 хүний аминд хүрч, 50 орчим хүнд шархдуулсан амиа золиослогч нь Киргизстанаас гаралтай хүн байсан тухай ОХУ-н эрх баригчид зарлаад байна. Сэжигтэн 1955 онд төрсөн Азбаржон Жалилов гэгч байсан бөгөөд тэрээр амиа золиослож бөмбөг тэсэлснээс гадна өөр буудалд дэлбэлхээр бэлдсэн тэсрэх бөмбөг олдоод байгаа нь мөн сэжигтний үйлдэл гэж таамаглаж байгаа юм.

Мөрдөн байцаагчид Азбаржон Жалилов исламийн улс бүлгийн нөлөөнд автсан байж болох боломжийг үгүйсгэхгүй байгаа ажээ. Сэжигтний ах дүү нарын мэдүүлгээр Азбаржон Жалилов ислам сүмийн мөргөлд оролцдог байсан ч тийм ч их шашинлаг нэгэн байгаагүй тухай өгүүлсэн байна.

Өчигдөр үдээс хойш галт тэрэг тунелээр явж байх үед бөмбөг дэлбэрсэн бөгөөд галт тэрэгний машинист галт тэргийг тунельд зогсоолгүй дараагийн буудал хүрч зогссон нь илүү олон хүний амь үрэгдэхээс сэргийлсэн зөв шийдвэр байсан тухай мөрдөн байцаагчид онцолж байгаа юм.

Амиа золиослогч сэжигтний цогцсыг тэсрэлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцос дундаас олсон тухай эрх баригчид мэдээлээд байна.

ОХУ нь Сири улсад цэргийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг орны нэг бөгөөд тиймээс ч Исламын улс бүлгийн хар жагсаалтад байгаа улс билээ. Хэрэв мөрдөн байцаалтын явцад дээрх аллагад исламын бүлэг улс оролцож нөлөөлсөн нь тогтоогдвол Орос улсыг Сирид цэргийн ажиллагаа явуулсан эрх баригчид олон нийтийн эсэргүүцэл дургуйцлийг төрүүлж болзошгүй тухай ажиглагчид тэмдэглэж байв. Хэрэв ийм үйл явдал өрнөвөл удахгүй болох ОХУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь тодорхой болоод буй Владимар Путинд ашиггүй гэдгийг ч олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна

Be the first to comment

Leave a Reply