Залилан үйлдэгчдийн толгойлогчийг баривчилжээ

Америкийн татвар төлөгчдийн халааснаас 300 сая доллар салгаж дөнгөсөн олон улс дамнасан залилангийн хэргийн гол эзнийг Энэтхэгийн Мумбайн олон улсын буудалд буух үед баривчилжээ.24 настай Sagar Thakkar гэгчийг дээрх хэрэгт сэжиглэн Энэтхэгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан бөгөөд Дубайд орогнож байсан сэжигтэнийг ийнхүү өнөөдөр өглөө онгоцноос буухад нь баривчлан саатуулжээ. Түүнийг Саудын Араб улс баривчилж тус улсаас албадан гаргасан нь энэ юм.
АНУ болон Энэтхэг орнуудыг хамарч утсаар залилан үйлддэг гэмт хэргийн бүлэглэлийн гол толгойлогчдийн нэгийг Thakkar гэж сэжиглэж байгаа билээ.
АНУ-н олон сая иргэдийг утсаар залилсан бүлэглэлийг АНУ-н эрх баригчид илрүүлж өнгөрөгч 10 сард Энэтхэг дэхь гол үүрийг нэгжих үед Thakkar Дубай хот руу зугтаж амжсан байна.
ЭНэтхэгт төвлөрч залилан явуулдаг байсан тухайн бүлэг АНУ-н иргэд рүү төрийн албадын дугаартай адил дугаараас утасдаж, өөрсдийгөө АНУ-н Татварын АЛба (Internal Revenue Service)-с ярьж буй хэмээн танилцуулж, татварын үлдэгдэл өрөө нэн даруй төлөхгүй бол баривчлах хүртэл ял тулгана гэж сүрдүүлж, улмаар утсаар төлбөрийн картны мэдээллийг авах замаар нийт 300 сая долларын хохирол учруулжээ.Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар энэ гэмт хэрэг 1 жил орчим үргэлжилж, энэ хугацаанд гэмт хэрэгтнүүд урьдчилж сонгосон 15000 орчим иргэнД хохирол учруулсан байна.
Өнгөрөгч 10-р сард ЭНэтхэгийн хүчний байгууллага Мумбай хотын захын хороололд үйл ажиллагаа явуулж байсан холбооны төвийг илрүүлэн, тэнд ажиллаж байсан 700 орчим хүнийг сэжигтнээр саатуулсан юм. Энэтхэг улс 400 орчим хүнийг буруутайд тооцож ял сонсгоод байгаа бол харин АНУ-н Хууль ЗҮйн яамнаас дээрх хэрэгтэй шууд холбогдуулан АНУ болон Энэтхэг улсын нийт 60 орчим хүнийг буруутган шүүхээр шийтгээд байгаа ажээ.
Дашрамд дурьдахад жил бүр энэ мэтчилэн залилангийн хэргийн талаар АНУ-н татварын албанаас удаа дараа анхааруулга гаргадаг ч энэ хэрэг тасрахгүй байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply