Ш.БАТХҮҮГ АТГ-ААС БАРИВЧИЛЖ, ЦАГДАН ХОРЬЖЭЭ

АТГ-аас өнөөдөр Ш.Батхүүг баривчлан, хорьжээ. Мөн түүний хэрэгт холбогдуулж, С.Анхбаяр гэдэг хүний гэрт нэгжлэг хийж, шаардлагатай эд зүйлийг хурааж битүүмжилсэн байна.

Уулын баяжуулах ‘Эрдэнэт’ үйлдвэр болон УБТЗ нийгэмлэгийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.долларыг зээлсэн асуудлаар Монголын Засгийн газрыг 51 сая ам.долларын өрөнд унагасан Ш.Батхүүгийн хэрэг өндрөө авч, улс төрийн хүрээний том сэдэв болоод байгаа.

Тэгвэл өнөөдөр 20.00 цагийн орчим түүнийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Өмнө нь Ш.Батхүү энэ хэргээр шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, түүний хэргийг АТГ-аас шалгаж байсан бөгөөд барьж хорих шаардлагатай гэж үзжээ. Харин ‘Эрдэнэт’-ийг барьцаанд тавьсан гэх хэрэгт холбогдох болсон Д.Сугар, Ч.Ганзориг нар гарын үсгийг нь хуурамчаар дуурайлгасан гэж мэдэгдээд байгаа билээ.

Б.БАТ

Мэдээллийн эх сурвалж: news.mn

Be the first to comment

Leave a Reply