Шатахуун түгээх станц, түргэн үйлчилгээний дэлгүүрийн сүлжээ ‘Sheetz’ компани Виржиниа болон Мэрилэнд мужуудын салбарууддаа нийт 600 гаруй шинэ ажлын байр зарлаад байна.
Тус сүлжээ дэлгүүрүүдэд борлуулагч, ахлах, туслах менежер, дэлгүүрийн менежер зэрэг ажлын байруудад ажилтан шалгаруулах ярилцлагыг ирэх Лхагва гарагаас эхлэх гэж байна.
Тус сүлжээний дэлгүүрийн менежер жилийн $76000-с дээш цалин авах боломжтой бол, мөн компаний зүгээс үзүүлдэг нэмэлт хангалтууд (benefits- үүнд 401(k) retirement plans, сургалтын төлбөрийн хөнгөлөлт г.м) үзүүлдэг байна.
Пенселваниа мужид төвлөрч үйл ажиллагаа явуулдаг ‘Sheetz’ компани нь “Fortune’s 100 Best Companies to Work For in America’ жагсаалтад орсон том компани ажээ. Тус компани өөрийн 568 салбаруудад нийт 2500 шинэ ажлын байр бий болгох тухай зарлаад байсан юм.
Өнгөрсөн сард тус компаний өрсөлдөгч ‘Wawa’ компани ирэх 3 сарын хугацаанд нийт 5000 орчим шинэ ажлын байр зарласан билээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.