Таны 20 шарийг 2-хон хулгана идвэл яах вэ?

2 настай хүү эх эцгийнхээ 1060 долларыг устгаж "тусалжээ"

Ютай мужийн нэгэн залуу гэр бүл дугтуйтай мөнгөө хайж гэрээ нураах шахжээ.

Ор тас алга болсон дугтуйтай мөнгө байж болох бүх газрыг онгичиж, аргаа барсан хос хайсан мөнгөө цаас зүсэгчээс олж, хөл бөмбөгийн тоглолтын билетэд хамт ажиллагсдын буцааж өгсөн 1060 доллар нь хэдэн мянган хэсэг цаасан хог болсныг харж уйлах багадаж үхэх ихдэх гэгч болжээ.

Хэргийн эзэн нь тэдний 2 настай хүү байсан бөгөөд өмнө нь бяцхан хүү эцэг эхийнхээ хэрэггүй цаас, шууданг цаас зүсэгчээр устгаж тусалдаг туршлагаа ийнхүү ашигласан нь тодорхой болсон байна.


Аз болоход АНУ-н Сангийн Яамны харъяа Үнэт Цаас Хэвлэлийн Газар (Bureau of Engraving and Printing) тэдний мөнгийг бүрэн нөхөн барагдуулахаар болжээ.

Тус газрын “Mutilated Currency Division” нь иргэдийн санамсаргүй байдлаар ашиглах боломжгүй болсон мөнгөн тэмдэгтийг, тухайлбал урсан, шатаасан, ус, химийн бодисд угаасан, хулгана мэрсэн гэх мэтчилэн гүйлгээнд ашиглах боломжгүй болсон нөхцөлд мөнгөн тэмдэгтийг нөхөн олгох үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Жил тутам иргэдээс 30,000 орчим ийм хүсэлт ирдэг бөгөөд эдгээрт дунджаар 30 орчим сая долларыг нөхөн олговор хийдэг байна. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тусгай бэлтгэгдсэн мэргэжилтнүүд мөнгөн тэмдэгтийн жинхэнэ эсэхийг нарийн нягталж үзсэний үндсэн дээр ямар нэгэн хураамж шимтгэлгүй мөнгийг нөхөн олгодог ажээ.

Be the first to comment

Leave a Reply