Өнөөдөр Southwest компаний агаарын хөлөг хөдөлгүүрийн гэмтлийн улмаас ослын буулт хийсэн осол гараад байна.
Нью Иоркоос Далласын чиглэлд 143 зорчигч, багын 5 гишүүнтэй ниссэн Boeing 737-700 маркийн онгоцны зүүнч хөдөлгүүрт гэмтэл гарч, улмаар хөдөлгүүр дэлбэрсний улмаас Philadelphia хотод ослын буулт хийсэн юм.
Ослын улмаас 1 хүн хүнд, 7 хүн хөнгөн бэртэлттэй эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлж байсан бол одоогоор наад зах нь 1 хүн амь үрэгдсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.
1380 дугаарын нислэгт явсан зорчигчдын зарим болж буй үйл явдлыг лайв хийж, мөн ослын зургийг Фейсбүкт байршуулж байжээ.
Одоогоор ослын шалтгаан тодорхой бус, ослын газарт ажилласан галын албаны мэдээгээр гэмтсэн хөдөлгүүрээс шатахуун алдагдаж байсан байж болохоор байгаа ажээ.
Update on Flight #1380: pic.twitter.com/JhwVlUBeia
— Southwest Airlines (@SouthwestAir) April 17, 2018
Leave a Reply
You must be logged in to post a comment.