Арлингтон хот жил бүр ахуйн хэрэглээний усны суваг цэвэрлэх ажил зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн цэвэрлэгээний ажил 03 сарын 26-ны Даваа гарагт эхлэх тул цоргоны ус хлорын амт, үнэртэй болох анхааруулга гаргажээ.
Усны суваг цэвэрлэж ариутгах ажлыг Washington Aqueduct компани гүйцэтгэдэг бөгөөд энэ ажлын хүрээнд хэрэглээний усыг цэвэршүүлэхэд ашигладаг хлоримон бодисыг хлори бодисоор түр солих бөгөөд энэ ажил 3 сарын 26-с 05 сарын 7 хүртэл үргэлжлэх юм.
Энэхүү ээлжит цэвэрлэгээний явцад хлорийн амт үнэрийг дарахын тулд иргэд цоргоны ус ашиглахаас өмнө 2 минут орчим усыг гоожуулах, усны шүүлтүүр ашиглах, усыг саванд авч хөргөгчид хөргөх зэрэг аргуудыг ашиглахыг зөвлөж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.