АНУ-д “Social Security” дугаар авах цагаачлалын эрх үүсээгүй иргэд хувийн татвар төлөгчийн дугаар буюу
Individual Taxpayer Identification Numbers (цаашид ITINS гэж товчлох) авч орлогын тооцоо хийх боломж олгосон байдаг. Тиймээс ч визгүй иргэд ажилд орохын тулд, эсвэл орлогын татварын тооцоо хийхийн тулд ITIN дугаар ихээр авдаг билээ.
Саяхан гарсан шинэ хуулиар татвар төлөгчийн дугаар авсан ч сүүлийн гурван жилийн дотор татварын тооцоо хийгээгүй иргэдийн “ITIN” дугаарыг 2017 оны 01 сарын 01-ны өдрөөр хүчингүй тооцохоор болжээ.
Үүний зэрэгцээ ITIN дугаарын дунд тоо нь 78 эсвэл 79 (9NN-78-NNNN эсвэл 9NN-79-NNNN)-тоотой бүх ITIN дугаарыг шинэ оноос хүчингүйд тооцохооор болж байгаа ажээ.
Тиймээс дээрх шалтгаануудын улмаас ITIN дугаар нь хүчингүй болж байгаа иргэд татварын тооцоо хийхээс өмнө шинэ дугаар авах, дугаараа сэргээх өргөдлийг дахин гаргах шаардлагатайг анхааруулж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.