Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар хотын 2020 санхүүгийн жилийн төсөв 1.4 тэрбум доллар байхаар баталжээ. Ирэх жилийн төсөвт хотын үл хөдлөх эд хөрөнгийн татварыг нэмэхээр болсон нь оршин суугчдын анхаарлыг татаж байгаа юм.
Шинэ оны төсөвт Арлингтон хотын үл хөдлөх эд хөрөнгийн татварыг $100 тутамд 2 цент байхаар, дүүргийн ариутгал цэвэрлэгээний (sanitary district fee) татварыг $100 тутамд 1.026 цент байхаар тус тус тогтсон байна.
Шинэ татвар үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигчдэд хэрхэн нөлөөлөх вэ? 2019 оны 1 сарын байдлаар Арлингтон хотын үл хөдлөх эд хөрөнгийн (хаус, таунхаус, кондо) дундаж үнэлгээ $658,600 байжээ. Ийм үнэлгээ бүхий хаустай өрх 2020 оны санхүүгийн жилд татвар, хураамжид нийт $9,023 төлөхөөр байгаа нь 2019 оны санхүүгийн жилтэй харьцуулахад даруй $281 өсч байгаа юм.
Энэ татварын нэмэгдэл нь Арлингтон хотын Төрийн өмчийн сургуулиудын зардал эрс өсч байгаатай шууд уялдаатай гэдгийг хотын Удирдах Зөвлөлийн дарга Christian Dorsey онцлоод зайлшгүй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэхийн тулд төсөвт 4.8 сая долларын хэмнэлт гаргаж, улмаар зайлшгүй өсч буй төсвийн урсгал зардлыг нөхөхийн тулд татварыг боломжит хамгийн бага түвшинд нэмэхээс өөр аргаггүй байсныг дурьджээ.
Дашрамд дурьдахад 2 цент татварын нэмэгдлийн 1.5 цент нь хотын сургуулиудын санхүүжилтэд зарцуулагдагдахаар байгаа нь нийт $532.3 сая болох тооцоо гарчээ.
Хотын 2020 оны санхүүгийн жил 2019 оны 07 сарын 1-нд эхлэх юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.