АНУ-н Татварын Алба буюу “Internal Revenue Service” (IRS) байгууллагаас 2017 оны Татварын улирал 2017 оны 01 сарын 23-нд эхлэх болсныг зарлав. Өөрөөр хэлбэл иргэд дурьдсан өдрөөс эхлэн 2016 оны хүн амын орлогын татварын тооцоог цахим хэлбэрээр явуулж болно гэсэн үг юм.
Харин татварын үйлчилгээ үзүүлдэг компани, үйлилгээний байгууллагууд 01 сарын 26-с өмнө иргэдийн татварын тооцоог хүлээн авч татварын тооцоо хүлээн авах хугацаа албан ёсоор нээгдсэн даруйд IRS-т илгээхийг хуулиар зөвшөөрсөн байдаг ажээ.
Харин нээлтийн өдрөөс өмнө татвар мэдүүлэх, эсвэл татварын тооцоог цаасан хэлбэрээр хийж хугацаанаас өмнө шуудангаар явуулснаар татварын буцаан олголтын мөнгө авахад ямар нэгэн давуу тал болохгүйг татварын алба анхааруулжээ.
Татварын улирал ийнхүү эрт нээгдсэн ч татварын мөнгө буцаан олголт, тухайлбал “Earned Income Tax Credit” (EITC), “Additional Child Tax Credit” (ACTC) гэх мэт татварын хөнгөлөлтөд хамаарах буцаан олголтыг хуулийн хугацаанаас өмнө олгох боломжгүй байдаг гэдгийг иргэдэд мөн анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл та 01 сарын 23-нд татварын тооцоо хийсэн ч татвар буцаан олголтыг 2 сарын 15-с эхэлж олгож эхлэх юм.
Татварын албаны тооцоогоор энэ жил нийт 153 орчим сая хүн/айл өрх татварын тооцоо хийнэ гэж тооцож байгаа бөгөөд статистик мэдээгээр 5 хүн тутмын 4 нь татварын тооцоог цахим хэлбэрээр хийдэг болоод байгаа гэсэн дүн гарчээ.
Дашрамд дурьдахад 2016 оны хүн амын орлогын албан татварын тооцоо хийх эцсийн хугацаа 2017 оны 04 сарын 18 байх ажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.