Шинэчлэгдсэн: Сүмд гал нээж олон хүний аминд хүрсэн хүн нь Devin Patrick Kelley гэгч байсан бөгөөд тэрээр 2010-2014 онд АНУ-н Агаарын Цэрэгт (Air Force) алба хааж байсан бөгөөд 2014 оны 05 сард д цэргийн албанаас шүүхийн шийдвэрээр хөөгдөж байсан нэгэн байжээ. Тэрээр аллагын дараа машинтай зугтаж яваад амь үрэгдсэн байна.
Өмнөх мэдээ: Өнөөдөр (Ням гараг) өглөө Техас мужийн нэгэн Христийн сүмд буутай этгээд гал нээсний улмаас наад зах нь 20 орчим хүний амь үрэгдсэн аймшигт аллага гараад байна. Өмнөд Техасын Баптист сүмд Өглөөний мөргөлийн цагаар буутай этгээд орж сүмийн ёслолд оролцогчид руу бууджээ. Улмаар цуст аллага үйлдсэнй дараа хэргийн газраас машинтай зугтсан ч сумны шархны улмаас амь үрэгдсэн байн. ОДоогоор амиа хорлосон,эсвэл цагдаагийн суманд амь үрэгдсэн нь тодорхойгүй байна.
Sutherland Springs хот дахь “First Baptist Church” сүмд гарсан энэхүү цуст халдлагынулмаас мөн 10 орчим хүн шархадсан тоо байгаа ч амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн нарийн тоо гараагүй байна.
Хэргийн мөрдөн байцаалтад орон нутгийн цагдаагийн албадаас гадна Холбооны Мөрдөх Товчоо ажиллаж байгаа ажээ. Япон улсад ажлын айлчлал хийж буй Ерөнхийлөгч Доналт Трамп болж буй хэрэг явдлыг байнга хянаж буй тухай жиргэжээ.
May God be w/ the people of Sutherland Springs, Texas. The FBI & law enforcement are on the scene. I am monitoring the situation from Japan.
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 5, 2017
Leave a Reply
You must be logged in to post a comment.