Trader’s Jose хүнсний дэлгүүрт дахин COVID-19 халдвар гарч хаагдлаа.

Clarendon Метро буудлын Trader’s Jose хүнсний дэлгүүрийн ажилтан COVID-19 халдвар авч, тус дэлгүүр 2 хоногийн өмнө хаагдаж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр “1109 N. Highland Street” хаягт байрлах тус дэлгүүр дахин хаагджээ. Тус дэлгүүрийн хаалган дээр наасан мэдэгдэлд “…манайд дэлгүүрийн ажилчдаас COVID-19 халдвар илэрсэн тул дэлгүүрийг түр хугацаагаар хааж ариутгал хийж байна, шаардлагатай ариутгал цэвэрлэгээ хийсний дараа эргэж онгойно… “ гэжээ. Халдвар авсан ажилчин өчигдөр буюу 4 сарын 13-нд тус дэлгүүрт ажиллаж байжээ.

Мөн дэлгүүрийн Пентагон дахь салбарын ажилчдаас мөн COVID-19 халдвар авсан нь тогтоогдоод байгаа бол “Costco Pentagon”-ий ажилчдаас мөн халдвар авсан тухай тус дэлгүүрийн ажилчдад мэдэгдээд байгаа гэнэ. Халдвар авсан хүн хамгийн сүүлд 3 сарын 20-нд Costco-н Пентагон дахь салбарт ажиллаж байжээ.

Be the first to comment

Leave a Reply