Ерөнхийлөгч Доналд Трамп ЦАгаан ордонд эзэн суусан даруйд гарын үсэг зурсан Travel Ban буюу нэр бүхий лалын шашинтай орнуудад тавьсан визийн хориг хэрэгжиж эхэлсэн даруйд дэлхий дахиныг хамарсан эсэргүүцэлтэй тулгарч, улмаар холбооны шүүгч түр хориг тавиад байсан билээ. Тэгвэл энэхүү дуулиант визийн хоригийн шинэчилсэн хувилбар өнөөдөр буюу 06 сарын 29-ны оройн 08 цагаас хэрэгжиж эхлэх гэж байна.
Визийн хоригийн шинэчилсэн хувилбарт Ливи, Сири, Иран, Сомали, Иэмэн, Судан орны иргэд хамаарч байгаа бөгөөд эдгээр орны иргэд АНУд ойрын төрөл буюу цусан төрөлгүй бол АНУ-д орж ирэхийг 90 хоногийн хугацаатай, хэрэв дүрвэгч бол 120 хоногийн хугацаагаар хориглох юм. Ойрын төрөлд эцэг эх, эхнэр нөхөр, насанд хүрээгүй болон насанд хүрсэн хүүхэд, хүргэн, бэр эсвэл төрсөн ах эгч дүүг хамааруулж ойлгох юм. Харин өвөө эмээ, ач зээ, авга нагац, хадам ах эгч гэх мэт төрлүүдийг ойрын төрөлд хамааруулахгүй гэж Хууль Зүйн Яамны тодорхойлоод байна.
Өчигдөр буюу Лхагва гарагт Хууль Зүйн Яамнаас АНУ-д бүх Элчин Сайдын яамд, консулын газруудад удирдамжид дээрх журам шинээр виз мэдүүлж буй бүх өргөдөл гаргагчид болон дүрвэх өргөдөл гаргаад шийдвэр хүлээж буй дүрвэгсдэд хамаарах ажээ.
Дээрх шийдвэр хэрэгжиж эхлэхтэй холбоотой АНУ-н томоохон нисэх буудлуудад Амнести Интернэшнл байгууллагаас ажиглалт хийж ажиллахаар болжээ.
Шинэ журмаар дараах ангилалд буй гадаадын иргэд хоригт хамрагдахгүй байхаар заажээ. Үүнд:
- АНУ-н иргэн
- Ногоон Карттай иргэн
- Журам гарахаас өмнө визтэй байсан иргэд
- 06 сарын 26-наас өмнө АНУ-д байсан визийн өргөдөл гаргагч
- Давхар иргэншилтэй иргэд
- Улс төрийн орогнол нь албан ёсоор батлагдсан иргэд
- Төрийн Департментаар батлагдаж АНУ-н хилээр ороод буй дүрвэгсэд
- АНУ-д ойрын төрөл нь амьдардаг, эсвэл боловсролын болон бизнесийн нягт харилцаатай гадаадын иргэд зэрэг болно.
Албаны байгууллагын тайлбарт цохон дурьдсанаар журам хэрэгжиж эхлэхээс өмнө олгосон визтэй иргэдэд энэ хориг үйлчлэхгүй бөгөөд визийн ярилцлагад орохоор цаг авсан гадаад иргэдийн ярилцлагын цагт өөрчлөлт орохгүй гэжээ. Эрх бүхий байгууллагын төлөөлөгчдийн өгч буй мэдээллээр гадаад дахь Конгсулын албадуудад бэлтгэл ажил сайтар хангагдсан тул өмнөх хориг зарлагдсан үед нисэх буудлуудад гарсан эмх замбараагүй байдал энэ удаа давтагдахгүй гэж тооцож байгаа гэдгийг хэвлэлд мэдээлээд байна.
Энэ дашрамд дурьдсахад өнөөдөр мөн АНУ-н Конгресийн төлөөлөгчдийн танхимаас бичиг баримтгүй иргэдэд ээлтэй “Sanctuary” хотуудад санхүүгийн хориг тавих, бичиг баримтгүй хууль бус цагаачдад ногдуулах хариуцлагыг чангатгах “No Sanctuary for Criminals Act” хуулийн олонхийн саналаар батлаад байна. Энэ тухай жич мэдээлэх болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.