Манай сайт урьдчилан мэдээлж байсанчлан өнөөдөр Ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалын холбоотой 2 зарлигт гарын үсэг зурлаа. Тэрээр Батлан Хамгаалахын Яамны (Пентагон) сайд Матиссыг албан тушаалд нь батламжлах ёслолд оролцсоны дараа цагаачлалын, тухайлбал арабын лалын шашинтай улс орны иргэдэд хамаарах зарлигт гарын үсэг зураад байна.
Эдгээрээс хамгийн анхаарал татаж байгаа нь Сири улсын иргэдэд виз олгохгүй байх, дүрвэгсдийг хүлээн авахгүй байх үүргийг Төрийн Департментад өгсөн байна. ЭНэ журамд хугацаа заагаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс тухайн орны иргэдээс учруулах аюул заналхийлэл багассан гэж үзсэн нөхцөлд хоригийг цуцалж болох тухай дурьджээ.
Мөн Төрийн департмент болон Пентагонд Сирийн ойр орчимд болон тус улсын дотор аюулгүйн бүс бий болгож, улмаар тус орны дүрвэгсдэд хоргодох боломж олгохыг даалгасан байна.Аюулгүйн бүс байгуулах тухай санал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Доналд Трамп болон Хиллари Клинтон хоёрын аль аль нь гаргаж, улмаар Обамагийн засаглалын үед боломжийг судалж байсан ч хэт өндөр өртөгтэй, хүн хүч шаардсан ажил гэж үзсэний улмаас татгалзаж байсан билээ.
Сирид аюулгүйн бүс бий болгох нь Оросын болон Ассадын хүчинтэй АНУ-н цэргийн хүчин сөргөлдөх эрсдэл бий болгож байгааг ажиглагчид цохон тэмдэглэж байгаа юм.
Мөн өнөөдрийн зарлигт АНУ-н хэмжээнд 4 сарын хугацаатай дүрвэгсэд хүлээн авах ажилд хориг тавилаа.Энэ хугацаанд дүрвэгсдийг хүлээн авах, байршуулах зэрэг асуудалд нарийн дүн шинжилгээ хийх тухай дурьджээ. Мөн энэ санхүүгийн жилд АНУ-н хүлээн авах дүрвэгсдийн тоог тэн хагасаар бууруулах, дэлхийн бүх орноос хүлээн авах дүрвэгсдийн тоо нийт 50 000-с хэтрэхгүй байхаах тусгасан байна. Өнгөрсөн жил АНУ нийт 84 9995 цагаач хүлээн авсны 12 587 нь Сири улсын дүрвэгчид байжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг хүлээн авах дүрвэгсдийн тоог 110 000 -д хүргэх шийдвэр гаргаад байсан билээ.
Мөн өнөөдрийн зарлигт цагаачид, олон улсын шинжээчдийн анхаарал татсан нэг заалт нь лалын шашинтай орнуудад буй, шашин шүтлэгийн улмаас хавчигдан шахагдаж, гадуурхагдаж буй христийн шашинтай дүрвэгсдийг бусад шашинтай иргэдээс дээгүүр тавьж, улмаар тэдний асуудлыг эхний ээлжинд шийдэж байхыг даалгасан байна.
Мөн өнөөдрийн Ерөнхийлөгчийн зарлигт алан хядах үйл ажиллагаатай байнга холбогддог улс орнуудаас цагаач авах ажлыг 90 хоногийн хугацаагаар зогсоолоо. ЭДгээро улс орнуудад Иран, Ирак, Сири, Судан, Ливи, Сомали, Иэмэн болон лалын бусад орнууд хамарч байгаа ажээ. Мөн Дотоодыг хамгаадах Яам, Төрийн Департмантад АНУ-д ирж буй цагаачдыг нэг бүрчлэн шалгах, үүнд тухайн улс орны иргэдээс ямар мэдээлэл авах нь террористууд цагаачлалын дүрээр орж ирэх эрсдлийг хааж болох тухай судалгаа хийхийг үүрэг болгосон байна.
Ийнхүү Ерөнхийлөгч Трамп сонгуулийн амлалтуудаа зарлигт тусгах ажил өнөөдөр үргэлжиллээ. Дээр дурьдсан 7 орны цагаачдыг хориглох зарлиг нь сонгуулийн сурталчилгааны үед лалын шашинтнуудыг АНУ-н хилээр бүр мөсөн хориглох тухай амлалтын жижгэрүүлсэн ч бодит алхам гэдгийг олон улсын ажиглагчид хэлж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.