Ерөнхийлөгч Трамп Умард Солонгосын Ерөнхийлөгч Кимтэй уулзахаар тохирчээ

АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трамп Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Унтэй уулзахаар тохирсон тухай мэдээ дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Мөн Ким Жон Ун Умард Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсооход бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Дотоодын Аюулгүй Байдлын Зөвлөх Chung Eui-yong өнөөдөр Цагаан Ордонд хийсэн хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Chung Eui-yong-ий мэдээлснээр АНУ-Умард Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалт 5 сард болох тухай мэдээлсэн бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар дээрх мэдээллийг нотлоод уулзалт 5 сарын сүүлээр болж болохыг дурьдсан байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Трамп Кимийн уулзах урилгыг хүлээж авсан гэдгийг Цагаан Ордон нотлоод байгаа юм.

Ерөнхийлөгч Трамд уламжлал ёсоор өнөөдөр орой жиргээгээр байр сууриа илэрхийлж ‘…ажил төрөл маш ахицтай байна. Гэхдээ эцсийн тохиролцоонд хүрэх хүртэл тус улсын эсрэг тавьсан бүх хориг хүчин төгөлдөр үргэлжлэх болно, уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна…’ гэжээ.

Трамп Ким хоёрын энэ уулзалт түүхэн үйл явдал болох нь дамжиггүй. Түүхэнд хоёр улсын Ерөнхийлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж бай үедээ уулзсан, тэр ч бүү хэл утсаар ярьсан тохиолдол байдаггүй ажээ. Харин Ерөнхийлөгч асан Жими Картер албанаас буусны дараа одоогийн Ерөнхийлөгч Кимийн өвөг эцэг Ким Ил Сүнтэй уулзаж байсан бол Билл Клинтон мөн Ерөнхийлөгчийн алба өгсний дараа Кимийн эцэг Ким Жон Илтэй тус тус уулзаж байжээ. Картер, Клинтон нар тус улсад хоригдоод байсан АНУ-н иргэдийг суллуулахаар тус улсыг зорьж байсан юм.

Be the first to comment

Leave a Reply