АНУ-ын Ерөнхийлөгч Доналт Трамп дэлхий нийтийн удтал хүлээсэн асуултад өнөөдөр өглөө хариу өглөө.
АНУ-Умард Солонгос улсуудын дээд хэмжээний уулзалт ирэх 06 дугаар сарын 12-нд Сингапур хотод болох тухай Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твитер хаягт мэдэгджээ.
The highly anticipated meeting between Kim Jong Un and myself will take place in Singapore on June 12th. We will both try to make it a very special moment for World Peace!
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 10, 2018
Дашрамд дурьдахад өчигдөр манай сайтад мэдээлж байсанчлан Умард Солонгост жил гаруй хугацаагаар хоригдоод байсан АНУ-н 3 иргэн урьд шөнө цэргийн Andrews агаарын баазад газардаж, тэднийг Ерөнхийлөгч Трамп өөрийн биеэр угтаж авсан юм. Умард Солонгосын энэ алхмыг тус улс нь АНУ-тай яриа хэлэлцээр хийх хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлсэн нааштай алхам болсон тухай Ерөнхийлөгч Трамп хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр цохон дурьдаж байсан юм.
On behalf of the American people, WELCOME HOME! pic.twitter.com/hISaCI95CB
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 10, 2018
Leave a Reply
You must be logged in to post a comment.