Өнөөдөр Нью Иорк хот дахь Trump tower-ийн цогцолбор барилгад гал гарч хүний амь үрэгдсэн осол гараад байна.
Орой 5:30 минуд орчимд галын алба дуудлагаар очиход тус цамхаг барилгын 50-р давхарт гал тархсан байжээ. Галын улмаас 67 настай хүн хүнд түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан тухай мэдээлсэн бөгөөд одоогоор хохирогч хэн байсныг зарлаагүй байна. Гал унтраах явцад 4 гал сөнөөгч хөнгөн түлэгдэж бэртсэн тухай хотын галын комиссар Daniel Nigro сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
58 давхар өндөр тус цамхагт Трампийн офисоос гадна дээр давхаруудад орон сууц эзэмшдэг байна. Trump Tower-ийн доод давхарууд нь албан байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг бол дээд давхаруудад орон сууцны зориулалтаар ашигладаг ажээ.
Энэ тухай Ерөнхийлөгч Трамп ийнхүү жиргэв.
Fire at Trump Tower is out. Very confined (well built building). Firemen (and women) did a great job. THANK YOU!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 7, 2018
Leave a Reply
You must be logged in to post a comment.