Нэг ч машингүй хэрнээ дэлхийн хамгийн том такси үйлчилгээ эрхэлдэг Uber компани сүүлийн жилүүдэд жолоочгүй автомат машин хэрэглээнд нэвтрүүлэхээр “улайрч” байгаа билээ. Тус компанийн захирал жолоочгүй машиныг хүн тээвэрт нэвтрүүлснээр одоогийн Uber-н компанид ажиллаж буй жолооч нар ажилгүй болно гэдгийг ч огт нуугаагүй.
Тус компани Пенседваниа, Калифорний мужуудад туршилтийн журмаар жолоочгүй машин туршиж байгаа. Харин Калифорни мужийн эрх баригчид жолоочгүй машин турших зөвшөөрөл өгөхөөс татгалзжээ. Улмаар мужийн DMV-с тус компанийн жолоочгүй хөдөлгөөнд оролцож буй 16 машины бүртгэлийг цуцлах болсноо зарлаад байна.
Тиймээс өнөө өглөө Uber компанийн төлөөлөгчийн хэвлэлд өгсөн мэдээллээр тус компани жолоочгүй автомат машинуудаа ачаад Аризониа мужийн Феникс хотын зорьжээ. Уг мэдээнд Uber компанийг найрсаг хүлээн авч, жолоочгүй машин турших зөвшөөрөл олгох болсон тус мужийн захирагчид талархал илэрхийлсэн байна.
Uber from Batmunkh Tuguldur on Vimeo.
Дашрамд дурьдахад жолоочгүй автомат машиныг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх энэ өрсөлдөөнд Google хамгийн хүчтэйд тооцогдж байгаа бол Uber-тэй ижил үйл ажиллагаа явуулдаг “Lyft” ч зүгээр суугаагүй бөгөөд GM компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ.
Харин эдгээрээс хамгийн шургуу зүтгэж, бүхэл бүтэн жолоочгүй машиныг флотыг хотын гудамжинд гаргаж чадсан компани Uber юм. Мөн тус компани манай хөрш Мэрилэнд мужтай хэл амаа ололцож чадахгүй бол тус мужаас гарна хэмээн сүрдүүлээд байгаа билээ. Энэ тухай өмнөх мэдээг энд дарж үзнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.