Зарим автобусны оронд Uber, Lyft ашиглах боломжийг судлаж байна

Арлингтон хотын удирдлага хотын алслагдмал, хотын метроны буудал хүртэлх автобусын үйлчилгээ хязгаарлагдмал дүүргүүдийн оршин суугчдад Uber, Lyft гэх мэт таксин үйлчилгээ ашигласны төлбөрийг төсвөөс нөхөн олгох боломжийг хэлэлцэж байна.

Хэрэв энэ төсөл батлагдаж хэрэгжвэл зарим чиглэлийн автобусны шугамын үйлчилгээг тодорхой цагуудад зогсоож, метроны буудал хүрэх шаардлагатай иргэд Uber, Lyft ашиглах боломжийг судлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл алслагдмал дүүргийн оршин суугчид Uber, Lyft смарт утсанд суурилсан такси дуудаж, улмаар тодорхой буудлуудад, тухайлбал метроны буудлуудад хүргүүлсний төлбөрийн зарим хэсгийг, зарим нөхцөлд бүтэн зардлыг төсвөөс олгох юм.
Энэхүү төслийн хэрэгжих боломжийг судлах ажилд 1-2 жил шаардлагатай боловч хотын удирдлага судалгааны ажлыг хурдавчлах төлөвтэй байна.
Урьдчилсан төлөвлөгөө ёсоор өглөө оройн ид ачааллын үед одоогийн автобусны үйлчилгээ одоогийн хуваариар явах ба ачаалал багатай үед автобусны оронд “On-demand” буюу хэрэгцээнд-суурилсан дуудлагын таксины үйлчилгээг ашигласнаар ачаалал багатай үед автобус шаардлагаггүй явах зардлыг хэмнэх боломжтой гэж тооцож байна. Эхний ээлжинд одоогийн ART53 чиглэлийн автобусны шугамыг энэ тогтолцоонд шилжүүлэх ажээ. төслийг санаачлагчдийн тооцож буйгаар энэ үйлчилгээнд UberPool юм уу LyftLine үйлчилгээ хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа ажээ.
АНУ-н зарим хот мужуудад тээврийн компаниуд Uber, Lyft компаниудтай ийм төрлийн үйлчилгээг хэдийн нэвтрүүлж, харилцан ашигтай ажиллах арга замыг эхлүүлээд байгаа ажээ.
Lyft компани Денвер, Лос Анжелес хотуудад “American Logistics” компанитай энэ чиглэлд хэдийн ажиллаж эхэлсэн бол дараагийн ээлжинд Washington, Boston, New York, Chicago хотуудад яриа хэлцэл ид өрнөж байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply